“Ерөнхийлөгчийн багын найзууд шийдвэр гаргах гол хүмүүс болсон”
2024/12/09
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёлын Цэргийн онц байдал зарласан гэнэтийн шийдвэр нь өөрийн улсын иргэдийг цочирдуулж, дэлхий нийтэд дуулиан тарьсан. Үүний улмаас Өмнөд Солонгосын Үндсэн ассамблей өнгөрсөн бямба гаригийн үдэш ерөнхийлөгч Юн Сок Ёлыг импичментээр огцруулах эсэхийг шийдэхээр болсон. Санал хураалт 2024 оны арванхоёрдугаар сарын 7-нд орон нутгийн цагаар 19:00-д товлогдоод байсан юм. Гэвч Юн Сок Ёлын харьяалагддаг Ард түмний хүч намыхан санал хураалтад оролцохоос татгалзаж хуралдааны танхимыг орхин гарсан юм. Үндэсний ассамблей Ард түмний хүч намынхныг хуралдаа орж саналаа өгөхийг гурван цаг орчим хүлээжээ.
Ард түмний хүч намын Ким Еа Жи, Ким Санг Вук нарын хоёр гишүүн хуралдааны танхимд очжээ. Харин бусад нь очоогүй байна. Үндэсний ассамблейн дарга Ву Вон Шик “Цэргийн онц байдал зарласан ерөнхийлөгчийг огцруулах нь дан ганц намын бус Солонгосын түүх, ардчиллыг сэргээх асуудал юм.
Эрх баригч намын гишүүдийг эргэн орж иртэл хүлээх болно. Санал хураалтад оролцохоос татгалзсан хууль тогтоогчдыг түүх, ард түмэн, дэлхий нийт юу гэж дүгнэх вэ. Тэд үүний хариуцлагыг үүрэх үү” гэж байв. Гэсэн ч импичментийг хэлэлцэх хугацаа дуусаж, цуцлагдсан юм. Өөрөөр хэлбэл, Юн Сок Ёл намынхаа журмын нөхдийн хүчээр суудалдаа үлдэв. Гэхдээ дэлхийн томоохон хэвлэлүүд “Одоохондоо үлдэв” хэмээн мэдээлж байна. Учир нь хуулиар тогтоосон хугацааг дуусгаж албан тушаалдаа үлдсэн ч Өмнөд Солонгосын иргэдийн эсэргүүцэл намдахгүй төлөвтэй байгаа аж.
Үндэсний ассамблейн гадна ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцруулах иргэд жагсаж байгаа бол Гуанхуамүн төв талбай зэрэг газарт үүний эсрэг жагсаал үргэлжилж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна. Энэ нь үйл явлдал цаашид хэрхэн өрнөхийг тодорхойгүй болгож байгаа аж.
Үүнээс гадна дэлхийн зарим мэдээллийг агентлагууд “Цэргийн онц байдлын үеэр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч өөрийн улс төрийн гол өрсөлдөгчийг “Улс орны эсрэг бүлэглэл” гэсн шалтгаанаар ахлах сургуулийнхаа доод ангийн дүү бөгөөд Сөрөг тагнуулын албаны дарга И Ён Хёнд баривчлах чиглэл өгсөн. Ерөнхийлөгч улстөрчдийг баривчлуулахын тулд хүчний байгууллагыг оролцуулсан тухай баттай нотолгоо баримтууд тодорхой боллоо” хэмээн мэдээлж байна. Мөн гадаадын болон тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Цэргийн онц байдал зарлах ажиллагааг гол зохион байгуулсан хүмүүсийг албан тушаалтай нь мэдээлжээ. Түүгээр, ерөнхийлөгч Юн Сок Ёлын өссөн газрын “Чунгам” ахлах сургуулийг төгссөн багын найзууд Өмнөд Солонгосын өнөөдрийн батлан хамгаалах, цэрэг дайны шийдвэр гаргах гол хүмүүс болсон талаар мэдээлж байна.
“Чунгам” ахлах сургуулийг төгссөн Үндэсний батлан хамгаалахын сайд Ким Ён Хён, Зэвсэгт хүчний Сөрөх тагнуулын командлагч Ё Ё Хён, Сөүл хотыг хамгаалах албаны командлагч Ли Жин Ву, Тусгай ажиллагааны командлагч Квак Жонг Гын, Маш нууц ажиллагааны 777-ын командлагч Пак нарын таван хүнийг нэрлэж байна.
Тэднийг дээрх үйл ажиллагааг гардан зохион байгуулсан. Мөн “Ерөнхийлөгчийг буруу мэдээллээр хангадаг” гэж буруутгах хандлага бас байна. Учир нь өнгөрсөн бямба гаригийн шөнө прокурорууд Үндэсний батлан хамгаалахын сайд Ким Ён Хёныг дайчлан баривчилжээ. Түүнийг дээр хэлсэнчлэн “Ерөнхийлөгчийн буруу мэдээллээр хангасан” бөгөөд “Эрх мэдлээ хэтрүүлсэн”, “Үндэсний ассамблейн ордон руу зэвсэглэсэн цэргүүдийг нэвтрүүлсэн” гэж буруутгаж буй бололтой. Эх сурвалжуудын мэдээллээр түүнд “Эх орноосоо урвасан” гэх хүнд ялтай зүй ангийг тулгаж байгаа аж. Үндэсний батлан хамгаалахын сайд Ким Ён Хён энэ сарын 4-нд Цэргийн онц байдал цуцлагдсаны дараа албан тушаалаас огцрох өргөдлөө өгч, олон нийтийг төөрөгдүүлж, бухимдуулж байгаадаа уучлалт хүссэн. Тэгэхдээ “Цэргийн дэглэмийн хариуцлагыг бүрэн хүлээнэ” гэж хэлж байсан юм.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2024/12/09
80955877XUCHINDUULI
Зочин · 2024/12/09
TSAGN SEKSYG8095587
Зочин · 2024/12/09
SADAR UILCHLGEEG80955877ANUSN
Зочин · 2024/12/09
AXN TAALLAAR SEKSDMEER VANXANDI80955877