110 мянган айл яндангаа буулгаж хийн түлшид шилжинэ
2024/12/16
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг үүсгэж байгаа утааны 55.6 хувь нь гэр хорооллын яндангаас, 27.8 хувь нь автомашинаас гарч байна. Утааны эх үүсвэрийн 80-85 хувь нь гэр хорооллын яндан, автомашины утаа гэсэн судалгаа бий.
НИТХ-ын дарга А.Баяр агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд иргэдийг орон сууцжуулах, шахмал түлшээр дулааны хэрэгцээгээ хангаж байгаа айл өрхүүдийг үе шаттай хийн түлшний хэрэглээ рүү шилжүүлэх ажлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "2024-2028 онд 6 дэд төвөөр дамжуулан 50 мянган айлыг орон сууцжуулна. Оны босгон дээр тархмал эх үүсвэрүүдийг судалж нэгжийг байгууллаа. Энэ нэгж юу хийх вэ гэхээр, 20 мянган айл өрхийг бид хийн түлш буюу газанд шилжүүлнэ. 2026 онд 40 мянган айлыг хийн түлшид шилжүүлнэ. Үе шаттай энэ ажлыг хийснээр 110 мянган айл яндангаа буулгаж хийн түлшид шилжинэ" гэв.
Зочин · 2024/12/17
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/12/16
МАНгарууд фитийшаа л гэе даа