БЕГ: Өдөрт дөрөв болон түүнээс дээш цаг дэлгэц ширтсэн хүүхдүүдэд хөгжлийн хоцрогдол илэрсэн байдаг
2024/12/26

Улирлын амралтын хугацаанд амьдралын зөв дадал хэвшилд суралцахыг Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-аас сурагчдад хандан зөвлөжээ.
Доорх энгийн дадлуудыг өдөр бүр хийж сурснаар хүүхдийн эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх чухал ач холбогдолтойг тус газраас онцолсон юм.
Тодруулбал
- Унтах, сэрэх цагаа зөв тохируулаарай - Тогтмол цагт унтаж, сэрэх цагийн хэмнэл нь биеийн эрүүл мэнд, сэтгэл санааны байдалд эерэг нөлөөтэйг олон судалгаагаар нотолжээ. Тухайлбал хангалттай нойр авах нь анхаарал төвлөрөлт, бүтээлч байдалд сайнаар нөлөөлдөг байна.
 - Өглөө бүр хөнгөн цайлж хэвшээрэй - Өглөөний цай нь өдрийн эрч хүчийг нэмэгдүүлж, оюуны болон биеийн ажиллах чадварыг дээшлүүлдэг. Өглөөний цайгаа тогтмол уудаг хүмүүсийн суралцах чадвар, анхаарал төвлөрөлт илүү байдаг нь судалгаагаар тогтоогджээ.
 - Өглөө, өдөр, орой бүр шүдээ угаагаарай - Шүдний эрүүл ахуйг сахих нь амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үндэс юм. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаагаар өсвөр үеийнхний 9.9% нь өдөр бүр шүдээ угаадаггүй байна.
 - Өглөө бүр хөнгөн дасгал хийж хэвшээрэй
 - Дэлгэцийн цагаа багасгаж, бүтээлч дадлыг хэвшүүлээрэй - Дэлгэцийн хэт их хэрэглээ нь хүүхдийн өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлдөг болохыг Японы Тохокугийн их сургуулийн судалгаа харуулжээ. Өдөрт дөрөв болон түүнээс дээш цаг дэлгэц ширтсэн хүүхдүүдэд хөгжлийн хоцрогдол илэрсэн байна.
 - Цэвэр ус тогтмол ууж хэвшээрэй - Биеийн шингэний тэнцвэрийг хадгалах нь эрүүл мэндэд чухал юм. Өдөрт хангалттай хэмжээний ус уух нь бодисын солилцоог дэмжиж, эрүүл мэндийг сайжруулдаг.
 - Өдөр бүр 15-20 минутыг сурсан, мэдсэнээ бататгахад зориулаарай - Тогтмол давтлага хийх нь мэдлэгийг бататгаж, урт хугацааны ой санамжийг сайжруулдаг болохыг боловсролын судалгаанууд харуулдаг.
 - Өөрийнхөө хүсэл, сонирхол хоббигоо хөгжүүлэхэд өдөр бүр 30 минутыг тогтмол зарцуулаарай - Хоббигоороо хичээллэх нь стрессийг бууруулж, сэтгэл санааг дээшлүүлдэг бол сонирхолтой үйл ажиллагаанд оролцох нь бүтээлч байдлыг нэмэгдүүлж, амьдралын чанарыг сайжруулдаг.
 
Эх сурвалж: БЕГ






                                
                                
                                
                                
                                
					
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
					
						
						
						
						
                    
Зочин · 2024/12/27
TSAGAAR80955877ZYGAATSI
Зочин · 2024/12/26
BOOWN XXNO80955877
Зочин · 2024/12/26
ANUSDI80955877