Нарны панелиар 2.4кВт халаагуурыг цэнэглэж, гэрээ халаах төслөөс нэг айлд 3,500 ам.доллар зарцуулагддаг
2024/12/30
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Сэлбэ орчимд нэгэн өрх нарны буюу сэргээгдэх эрчим хүчийг хуримтлуулж монгол гэрийг хүйтний улиралд дулаан өвөлжүүлэх төсөлд хамрагдаж, яндангаасаа салжээ.
Одоогоор тухайн төсөлд Улаанбаатар хотод 40 гаруй, Эрдэнэт хотод 20 орчим айл, нийтдээ 60 айл хамрагдаад байгаа юм байна. Төслийг НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг нар танилцуулав.
Тэдний танилцуулснаар тухайн айл хашаандаа 3.4 киловаттын нарны панель, 4.8 киловаттын батарейн хамт суурилуулсан байна. Нарны панелиас 2.4 киловаттын халаагуурыг цэнэглэж, гэрээ халаах шийдлийг нэвтрүүлжээ. Гэртээ байршуулсан халаагуур нь дулаан шингээгчтэй, дулаанаа найман цаг барьдаг байна. Нарны панель цэнэггүй үед батарейгаар цэнэглэдэг.
Төслийг НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр, НЗДТГ, БОЯ, Францын засгийн хамтран нийслэлд 40 гаруй айлд нэвтрүүлжээ. Төслийн нийт хөрөнгө оруулалт нь нэг айлд 10 орчим сая төгрөг буюу 3,500 ам.доллар. Үүнээс нэг сая орчим төгрөгийг гэрийн үүд, тооно, хаяавчийн дулаалгад зарцуулдаг байна.
Цаашид гэрт суурилуулсан халаагуур дээр хоол, цай хийж болох хувилбарыг судална гэдгийг хэлж байв.
Нарны панель нь 15 м.кв зайг эзэлдэг, 10 жилийн насжилттай, тус шийдлийг хэрэгжүүлсэн анхны айл нь гурван жил болж байгаа юм байна. Нарны панель нэг жилд 1%-аар хүчдэл хуримтлуулах чадвараа алдана гэхээр 20 жил ашиглаж болно.
Уг шийдлийн чадлыг өсгөвөл төвийн систем рүү хуримтлуулсан цахилгаан эрчим хүчээ зарах боломжтой.
Эрчим Хүчний Зохицуулах Хорооноос/ЭХЗХ/ айл өрхийн хуримтлуулсан цахилгаан эрчим хүчийг төвийн системд зарах тарифыг өглөөний 07:00 оройн 17:00 цаг хүртэл нэг кВт-ыг 200, 17:00-21:00 цаг хүртэл 300 төгрөг болгож нэмэгдүүлэн хэрэглэгчдээс санал авч байгаа аж. Тариф батлагдчихвал оргил ачааллын үед төвийн системд эрчим хүч нийлүүлж байнгын орлого олох боломжтойг онцлов.
Нарны панель, гэрийн халаагуурыг суурилуулах, дулаалга хийхэд хоёр өдөр зарцуулагддаг байна.
Төсөлд 1,000 орчим айл хамрагдвал зардал нь 2,500 орчим доллар болж, хямдрах нөхцөл бүрдэх бөгөөд олон айл яндангаасаа сална гэв.
Зочин · өчигдѳр
SAWI80955877
Зочин · 2024/12/30
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/12/30
SADAR SEKSEER VANAGLI80955877
Зочин · 2024/12/30
XUSNEER EZEMDUULI80955877AXN SERELN
Зочин · 2024/12/30
XALYYTSI SHAALGI JARGALTSI80955877
Зочин · 2024/12/30
MERGJLN SEKSDI XUCHINDUULI
Зочин · 2024/12/30
ANUSDI80955877