Э.Одбаяр: Ордонд Л.Оюун-Эрдэнийг авч үлдэх наймаа тохироо яваад дуусаж байх шиг байна. Сульдаатай парламенттай болчихлоо
4 цагийн өмнө
Засгийн газарт хариуцлага тооцон огцруулахыг шаардсан жагсаал 10 дахь өдрөө үргэлжилж байна.
Эрх Чөлөөний Эвсэл намаас Үндсэн хуулиар хамгаалагдсан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүд чадамжгүй Засгийн газарт хариуцлага тооцон огцруулахыг шаардан мэдэгдэл гаргаж, Засгийн газрыг огцруулах албан бичиг хүргүүлээд байгаа юм.
Түүнчлэн өнөөдрөөс эхэлж тус намын зүгээс иргэд, аж ахуйн нэгжүүдийг ажил хаялт зарлаж, үзэл бодлоо дараагийн шатанд илэрхийлэх уриалгыг гаргасан. Цаашлаад Эрх чөлөөний эвсэл намын төлөөллүүд Засгийн газар огцрохыг шаардаж эсэргүүцлийн дараагийн арга хэлбэр буюу нойтон болон хуурай өлсгөлөн зарлана гэв.
Эрх Чөлөөний Эвсэл намын Ерөнхий нарийн бичиг Э.Одбаяр "Ордонд Л.Оюун-Эрдэнийг авч үлдэх наймаа тохироо яваад дуусаж байх шиг байна. УИХ-д өөрсдийгөө сөрөг хүчин гэж нэрлэдэг Үндэсний Эвслийнхэн засгийн хаяа хатавчинд наалдаж, хөнжилд нь орсон нь тодорхой байна. УИХ-д суудалтай таван нам нэг хөнжилд шургаад орчихлоо. Гудамжнаас цорын ганц сөрөг хүчин болж, Эрх чөлөөний эвсэл нам үлдэж байна.
Жагсаалын үеэр маш олон зүйлийг харлаа. Хэвлэл болон иргэдийн үгээ хэлэх эрч чөлөө хэрхэн хумигдаж байгаа, нэг гарт эрх мэдэл хэрхэн төвлөрч байгаа, Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарчихсан, хяналт тавьж чадахаа байсан, сөрөг хүчний орон зай үгүй болсон зэрэг маш олон зүйлийг харлаа.
Монгол улсын төрийн эрх мэдлийн хуваарилалт байхгүй болжээ. Засгийн газар нь УИХ-аа бүхэлд нь хянадаг сульдаатай парламенттай болчихлоо. Засгийн газар шүүх засаглалыг авах, иргэд, аж ахуйн нэгжээ дээрэмдэх санаархлаа ил тод ярьдаг боллоо. Төрийн өмчит бүх үйл ажиллагаанд төр оролцоно, бизнес эрхлэгч нартайгаа төр өрсөлдөнө гэдгээ зарлачихлаа" гэв.
Зочин · 3 цагийн өмнө
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 3 цагийн өмнө
ZYGAATSI80955877
Зочин · 4 цагийн өмнө
TSAGN UILCHLGE80955877
Зочин · 4 цагийн өмнө
SEXSDI80955877
Зочин · 4 цагийн өмнө
ANUSDI90955877