Дроны үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах ажил эхэлжээ
8 цагийн өмнө
Дроны үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах ажил эхэлсэн талаар Батлан хамгаалахын яамнаас мэдээллээ.
Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх БНТУ-д Төрийн айлчлал хийх үедээ дрон үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудтай танилцаж хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан байна.
Уг ажлын хүрээнд Туркийн "Байкар" компаний дэд захирал М.Килинч тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирж нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн үйлдвэр байгуулах ТЭЗҮ боловсруулах судалгааны ажлаа эхлүүлэхээр болжээ.
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж-дроныг батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчнээс гадна:
- Онцгой байдал, байгалийн гамшиг тохиолдсон үед мэдээлэл цуглуулах, тандалт хийх, гамшгийн цар хүрээ, хохирлыг тогтоох,
- Улсын хил хамгаалалт, улсын онцгой объектуудад эргүүл, хяналт хийх,
- Уул уурхайн салбарт геодези, геофизикийн зураг авалтад ашиглах,
- Байгаль хамгаалах, хортон шавжтай тэмцэх, газрын зураг, кадастрын үйл ажиллагаанд зэрэг олон төрлөөр ашиглах, хэрэглэх боломжтой байх, ийм төрлийн дрон хамтарч үйлдвэрлэдэг байх чиглэлийг хамтарсан ажлын хэсэгт өгсөн байна.
"Байкар" компанийн хувьд олон зорилгот дрон үйлдвэрлэх талаар маш их туршлагатай, салбартаа тэргүүлэгчдийн нэг бөгөөд холбогдох судалгаа ТЭЗҮ-г богино хугацаанд хийж дуусгахаа илэрхийлжээ.
Зочин · 1 цагийн өмнө
DYRN XUSEED SEKSDI80955877
Сармагчин · 3 цагийн өмнө
Навсага сармагчин хэнтэй байлдах гэж тэр вэ? Ард түмэнтэйгээ байлдах гэж тэр үү?
Зочин · 8 цагийн өмнө
SEKSDI80955877SHAALTSMR XUCHINDUULI