Хүйтэнд сул чөлөөтэй, байцаа шиг хувцасла
8 цагийн өмнө
Нэгдүгээр сарын 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарах талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулав. Иймд цаг агаарын нөхцөл байдалд тохируулан дулаан хувцаслаж, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэхийг зөвлөлөө.
ЦУОШГ-аас осголт, хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх талаар дараах мэдээллийг өгөв.
Хүйтний улмаас бие махбод болон эд эсэд учрах хөнөөлийг хөлдөлт гэнэ. Хөлдөлтийн үед ерөнхий биеийн осголт болохоос гадна биеийн ил хэсэг буюу хамар, хацар, чихний дэлдэн, эрүү, гар, хөлийн хуруу хөлддөг.
Хөлдөлт ихэвчлэн өвлийн улиралд агаарын хэм -20,-10 градусаас доош үед үүсдэг гэж үзэх боловч гадаа удаан байх, ялангуяа их чийглэг, хүчтэй салхитай үед хавар, намрын улиралд 0 градусаас дээш хэмд хөлдөх нь бий.
Осголт гэдэг нь хүйтэн, нойтон, салхи, шуургатай газар удаан хугацаагаар байснаас биеийн ерөнхий дулаан буурч, бүх эрхтэн тогтолцооны талаас өөрчлөлт гарахыг хэлнэ.
Хүний биеийн температур 36, 37 градус байдаг бол, даарч бээрэн биеийн халуун 32-35 хэм болоход хөнгөн зэргийн осголт явагдаж, 28-32 хэм болоход хөдөлгөөн удааширч, царай хөхөрч, зүрх судасны үйл ажиллагаа алдагдан 28 хэмээс доош ороход ухаан алдаж, таталт өгөн үндсэндээ эргэшгүй процесс явж хүний амь насанд аюул учирдаг.
ЗӨВЛӨГӨӨ:
- Хүйтний улиралд спиртийн төрлийн зүйл бүү уу. Учир нь захын судас тэлснээс үүдэж биеийн дулаанаа их хэмжээгээр алдаад зогсохгүй, хүйтний хэмийг буруу тооцно.
- Тамхи захын цусны эргэлтийг багасгадаг учир хүйтэнд тамхи бүү тат.
- Сул чөлөөтэй буюу байцаа шиг хувцасла. Ингэснээр агаарын давхарга үүсэж дулааныг сайн хадгалдаг.
- Бариу гутал, ороолтгүй байх, чийгтэй бохир оймс хөлдөлтийг амархан авчирна.
- Малгай ороолт зүүж, бээлий өмсөж хэвших
- Дээрх зүйлс нь цэвэр даавуун, хөөсөн, ноосон материалаар хийгдсэн байвал зөв
- Хүйтэнд төмөр, алт, мөнгөн гоёл зүүх хэрэггүй
- Хүйтэнд удаан хугацаагаар явахаа мэдэж байгаа бол биеэ тосолж байх хэрэгтэй.
- Салхинаас болгоомжилж, гадаа нойтон үстэй гарахгүй байх
- Хувцсаа санамсаргүйгээр норгосон бол нойтон хувцаснаасаа маш хурдан салж хуурай хувцас өмсөх хэрэгтэй
- Хүүхдүүд тоглоомдоо улайраад осгох, хөлдчих нь бий. Иймд тэднийг 15-20 минут тутамд дулаацуулж байх хэрэгтэй
- Цаг агаарын мэдээгээ тогтмол сонсож, ажлаа төлөвлөн, амьдрал ахуйдаа хэрэглэж сурах хэрэгтэй
Зочин · 22 минутын өмнө
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 8 цагийн өмнө
SADARTLA SEXSDN80955877
Зочин · 8 цагийн өмнө
ANUSN80955877SHAALGYLI SHAAX SEXSY AXD