Б.Ану-Үжин: Яармагаас Сүхбаатарын талбай хүртэл трамвайгаар явахад 20-30 минут зарцуулна гэж тооцоолсон
2025/01/22
Трамвайн эхний шугам "Степпе Арена"-гаас Сүхбаатарын талбай хүртэл үргэлжлэх юм байна.
Энэ талаар "Улаанбаатар Трамвай төсөл"-ийн удирдагч Б.Ану-Үжин "Улаанбаатар трамвай төслийн ТЭЗҮ-ийн гүйцэтгэл 20%-тай байна.
Улаанбаатар хотод трамвайны хоёр шугамтай байх юм. Эхний шугам нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Степпе Аренагаас Сүхбаатарын талбай хүртэл 14.3км урт байна. Яармагийн гол замаар трамвайг явуулна, трасст орсон ногоон байгууламж бүхий талбайг хэвээр үлдээх юм.
Эхний шугамын ТЭЗҮ-ийг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-н гэхэд дуусгаж, тендерийг зургаадугаар сард зарлана. 2027 оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.
Хоёр дахь шугам буюу Сүхбаатарын талбайгаас Зунжин хүртэлх шугамын газар чөлөөлөлт болон бусад ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж байна. Хоёрдугаар шугамын зураг төсөл хийгдэж байгаа бөгөөд 2030 онд ашиглалтад оруулах юм.
Трамвай нь Улаанбаатар хотын дөрвөн улиралд тохиромжтой нийтийн тээвэр. Нэг удаад 150-300 хүнийг тээвэрлэх багтаамжтай, дундаж хурд 30км/ц, дээд хурд 6030км/ц. Яармагаас Сүхбаатарын талбай хүртэл трамвайгаар явахад 20-30 минутад хүрнэ гэж тооцоолсон. Ингэснээр Яармагийн авто замын түгжрэлийг 27.5%-аар бууруулна" гэж танилцууллаа.
Яармагийн замаар өдөрт 87,000 орчим автомашин зорчдог байна.
зочин · 2025/01/24
трамвай - бусад оронд хэрэглэгдэхээ больчихсон, үйлдвэрлэгдэхээ больчихсон байхад энэ тээврийн хэрэгслийг авч хэрэглэх гэдэг нь ямар учиртай юм, трамвай авлаа гэхэд нөгөө ногоон автобус шиг актлагдсан хог гаднаас оруулж ирж шахаа хийж байна уу ... тралейбус маань хаачив ... юм бичиж байгаа юм бол ядахдаа хянаж байгаач трамвай 6030 км/ц хурдтай байхдаа яахав ...
Зочин · 2025/01/24
Мэдээж дээд хурд нь хот дотор 60км цаг байх нь тодорхой шүү дээ. Залруулаад уншиж ойлго л доо.
зочин · 2025/01/23
трамвайг маш хоцрогдсон тэвэр гэж ойлгодог,ихэнх орнууд халаад бна уу
ахах · 2025/01/23
Дээд хурд 6030 км/цаггэнэ үү. Энэ ч бас хурд шүү. Нисдэг шахуу юм байх нь.
Зочин · 2025/01/22
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2025/01/22
DYYDLGR80955877
Зочин · 2025/01/22
XUSNEER80955877XIILGN
Зочин · 2025/01/22
ANUSN80955877XUCHINDX ERD
Зочин · 2025/01/22
SEXSYGR AJIL XN80955877BOOBN XXN