Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ буюу "PISA 2025" гуравдугаар сарын 5-наас тавдугаар сарын 16-ны хооронд болно
6 цагийн өмнө
Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөгжлийн Байгууллага(OECD)-аас хэрэгжүүлдэг Programme for International Student Assessment(PISA) буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд Монгол Улс хоёр дахь удаагаа хамрагдах гэж байна.
Үнэлгээний үндсэн судалгааг энэ жил гуравдугаар сарын 5-наас тавдугаар сарын 16-нд зохион байгуулахаар товлогдоод буй.
PISA нь суурь боловсрол эзэмшсэн 15 настай суралцагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг сурлагын амжилтын олон улсын үнэлгээ юм.
2025 оны үнэлгээний хариу нь 2026 оны сүүлээр гарна.
Монгол Улсын 15 настай сурагчид 2022 онд анх удаа дээрх үнэлгээнд хамрагдахад:
Математикийн хичээлийн гүйцэтгэлийн оноо
- OECD-ын дундаж үнэлгээ оноо 472
- Азийн дундаж оноо 451
- Монгол Улсын оноо 425
Унших чадварын гүйцэтгэлийн оноо
- OECD-ын дундаж оноо 476
- Азийн дундаж оноо 427
- Монгол Улсын оноо 378
Байгалийн ухааны хичээлийн гүйцэтгэлийн оноо
- OECD-ын дундаж 485
- Азийн дундаж оноо 449
- Монгол Улсын оноо 412 байв.