Дүнжингаравын ослын улмаас долоон хүний амь хохирч, арав гаруй хүн түлэгдэж, 100 гаруй айл орон гэргүй болж, бүтэн жил “гудамжинд” амьдарсан.

Уг хэрэгт Дашваанжил газ компанийн том оврын автомашины жолооч болоод тус компанийн захирлыг  хэрэгт буруутган, шүүхэд шилжүүлсэн.

Харин том оврын машинтай мөргөлдсөн патрол маркын машины жолооч хэргээс мултарсан юм. Энэ талаар нийслэлийн Прокурорын газраас тодруулга өгөхдөө “Шинжилгээний дүгнэлтээр патрол маркын машины жолоочийн буруутай үйлдэл тогтоогдоогүй” гэсэн тайлбарыг өглөө.

Ослын улмаас шатаж, цаашид хүн амьдрах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан 207 дугаар байрыг нурааж, шинээр барих шийдвэр гарсан ба нураах зардал нь 2.4 тэрбум төгрөг байхаар шийдвэрлэн, төсвийг тусгаад буй.