Датаг хугацаагүй болгохыг шаардлаа
2025/01/30
Интернэт датаг хугацаагаар хязгаарлаж, хэрэглэгчийн ашиглаж дуусаагүй датаг хүчингүй болгож буй нь хууль зөрчиж байгаа талаар “Дата хугацаагүй болгох нэгдэл”-ээс мэдээлэл хийлээ.
Интернэт бол бүх нийтийн зайлшгүй хэрэглээ болсон. Судалгаагаар 2010 онд нийт хүн амын 10 гаруй хувь нь л интернэт ашигладаг байсан бол өнөөдрийн байдлаар 80 гаруй хувь нь интернэт хэрэглэгч болжээ. Бидэнд үүрэн холбооны байгууллагууд 1-30 хоног гэх мэт хугацаагаар интернэт датаг нийлүүлдэг. Харин энэ хугацаанд хэрэглэж дуусаагүй датаг шууд устгадаг. Энэ нь хэрэглэчдийн өмчлөх эрхэнд халдаж буй үйлдэл юм.
Энэ талаар Дата хугацаагүй болгох нэгдлийн зохицуулагч Ч.Үүрийнцолмон 2023 оны гуравдугаар сард дээрх асуудлаар шаардлага хүргүүлсэн ч бодитой үр дүнд хүрээгүй. Тиймээс энэ удаад олон нийтэд үүрэн телофоны асуудлыг мэдэгдэж байна. Уг асуудлаар Монополийн эсрэг газарт шаардлага хүргүүлсэн. Түүнчлэн үүрэн телефоны байгууллагуудад мөн шаардлага хүргүүлсэн байгаа. Датаг хэрхэн зарцуулах нь тухайн хүний эрх. Үндсэн хуулинд хувийн өмчийг хуулиар хамгаалах ёстой хэмээн заасан байдаг.
Мөн “Өрсөлдөөний тухай хууль”-ийн долдугаар зүйлд давуу байдлаа хууль бусаар ашиглах гэх заалтын 7.1.1-д хэмжээг хязгаарлахыг хориглоно гэсэн байдаг. Үүн дээр үндэслэн харахад үүрэн телефоны бизнес маш ёс зүйгүй байгаа юм. Хэрэглэгчийнхээ хэтэвчийг тэмтэрдэг бизнесийн ёс зүйг ойлгохгүй байна. Үүрэн холбооны байгууллагуудаас энэ үйл ажиллагаагаа зогсоохыг хүсэж байна.
Зочин · 2025/02/03
ЭНЭ ТУЙЛЫН ЗӨВ ЗҮЙЛ ШҮҮ. ҮҮРЭН УТАСНЫ ОПЕРАТОР КОМПАНИУД ЛУЙВАР ХИЙЖ БАЙНА. ҮЛДЭГДЭЛ ДАТАГ УСТГАЖ БАЙГАА НЬ ЛУЙВАР ШҮҮ. ҮҮНИЙГ БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ. ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО АЖЛАА ХИЙГЭЭЧЭЭ.
Зочин · 2025/01/31
UNEGUIGR SHAALTSI80955877
Зочин · 2025/01/31
зөв дата нь хурдан дуусдаг болсон тэгээд ч хүн гамтай хэрэглээд үлдэгдлээ хураах эрхтэй
Зочин · 2025/01/30
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2025/01/30
TSAGR XUCHINDX ERD80955877XUSLR
Зочин · 2025/01/30
SEXSDI80955877