ХХЕГ: Хилийн уртад нэг сантиметр өөрчлөлт ороогүй
2025/01/30
Цахим орчинд Монгол Улсын хилийн зурвас алдагдаж, газар нутгаа алдлаа гэх ташаа мэдээлэл тараад буй. Энэ талаар ХХЕГ-аас тодруулга хүргэлээ.
Монгол Улс, Оросын холбооны улс хоорондын улсын хилийг 1958, 1976 онуудад, Монгол Улс Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын улсын хилийг 1962 онд хилийн гэрээгээр тус тус тогтоож, газар дээр нь тэмдэглэж хуулийн хүрээнд баталгаажуулан, Нэгдсэн үндэсний байгууллагад 1975 онд бүртгүүлсэн. Нэгдсэн үндэсний байгууллагад бүртгүүлсэн хилийг хэн ч өөрчлөх боломжгүй бөгөөд Монгол Улсын хилийн нийт урт 8252.658 км байгаа хэвээр байна. Хилийн шугамын уртыг 10-20 жил тутамд хөрш оронтой хамтран байрлал дээр нь шалгаж баталгаажуулдаг.
Өнөөдрийн байдлаар хилийн уртад нэг сантиметр өөрчлөлт ороогүй бөгөөд үүнийг өөрчлөх боломжгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
Зочин · 2025/01/31
Зарсан байна лээ би очиж шалгасан ши жинпэн өөрөө надад хэлсэн
шаабар · 2025/01/31
Үнэн бол сайн л байна. Гэхдээ ийм мэдээлэл хэн хаанаас ямар зорилгоор түгээгээд байгааг олж тогтоон хариуцлага тооцдоггүй юм уу. Эсвэл ингэж бичих шалтгаан байна уу. Иргэд мэдэх бас шаардах хардах ч эрхтэй шүү .
Зочин · 2025/01/31
Daisogiinhon hovd must sumiin guilagchinguud
Зочин · 2025/01/30
DYYDLGR80955877ZYGAATSD
Зочин · 2025/01/30
ANUSN BOOWN XOXOJ GUN XOXD GOE TAWIYYLI