“...Том төслийн дайсан” гээд байсан Б.Дүгэржавыг “Тавантолгой төмөр зам” компанийн захирлаар томилчихжээ
2 цагийн өмнө
“Тавантолгой төмөр зам” компани нь “Бодь интернэшнл” компанитай хамт Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж, 2022 оны есдүгээр сарын эхээр ашиглалтад өгсөн. Харин үүнээс сарын дараа гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хил давж яваад өнөөг хүртэл Монгол Улсдаа буцаж ирээгүй байна. “Тавантолгой төмөр зам” ХХК-д 2022 оны сүүлчээр Засгийн газраас Бүрэн эрхт төлөөлөгч томилж зургаан сар ажиллуулсан. Улмаар 2023 оны долдугаар сард Н.Будбаярыг гүйцэтгэх захирлаар томилсон.
Тэрээр өмнө нь “Монголын төмөр зам” ТӨХК, Хөгжлийн банкинд ажиллаж байв. Тэгвэл “Тавантоллгой төмөр зам” ХХК-ийн ТУЗ арваад хоногийн өмнө хуралдаад Н.Будбаярыг чөлөөлсөн байна.
Түүний оронд Б.Дүгэржавыг томилжээ. Энэ ихээхэн сонирхолтой ч гэх үү, сонин ч гэх үү томилгоо болжээ. Учир нь, Б.Дүгэржав Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад хоёр жилийн өмнө сүр дуулиантайгаар халагдаж байсан юм. Тодруулбал, Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын хуралдаанаар Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын “…Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг удаашруулсан” гэх үндэслэлээр огцруулсан байдаг. Түүнийг тухайн үед бараг л “Том төслүүдийн дайсан” гэх нь холгүй цоллосон доо.
Эх сурвалжууд, “…Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд стратегийн чухал ач холбогдолтой томоохон төсөл болох Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих ажлыг урагшуулах чиглэлд анхаарч, орон нутаг дахь зохион байгуулалт, менежментийн ажлыг Засаг дарга Б.Дүгэржавт даалгасан байна.
Тухайлбал, бүтээн байгуулалтын газар чөлөөлөлтийг хийх зэрэг үүрэг даалгаврыг өгчээ. Ингэхдээ Ерөнхий сайд өөрийн биеэр орон нутагт ажилласнаас гадна, цахимаар холбогдож удаа дараа үүрэг даалгавар өгч байжээ. Гэтэл Засаг дарга Б.Дүгэржав нь Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй учраас ийнхүү үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна” гэж мэдээлж байв.
Ажилгүй болсных нь дараа “…Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендер авсан, бусдад давуу байдал олгосон үндэслэлээр шалгаж байгаа” гэж хэвлэлүүд мэдээлж байсан юм.
Тэгтэл хэдхэн хоногийн өмнө ингээд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилчих юм. Тэгэхээр мань эр цагаадсан болж таараад байна. Б.Дүгэржав 1997 онд МУИС-ийн Ховд дахь салбар сургууль, 2016 онд ИЗОУИС-ийг төгсжээ.
Ховд аймгийн Засаг дарга болохоосоо өмнө Мянгад сумын ЕБС-д багш, сургалтын менежер, захирал, Ховд аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дэд дарга, Ховд аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан юм.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2 цагийн өмнө
SHAALTSI80955877XUCHINDUULI
Зочин · 2 цагийн өмнө
ANUSN80955877UILCHLNE80955877
Зочин · 2 цагийн өмнө
BOOWN LAW GOE XXNO80955877URN SHINGENE AMSI