ШИНЖЭЭЧ: Агаар орчны бохирдлыг бууруулах хүрээнд хэрэгжүүлсэн ажлыг шалгахад ₮295.9 тэрбумын 147 зөрчил илэрсэн
3 цагийн өмнө
Өнөөдрийн сонсголын үеэр агаарын бохирдлыг шийдвэрлэх хүрээнд өнгөрсөн хугацаанд үүссэн зөрчлийн тухай асуудлыг шинжээч дараах байдлаар танилцууллаа.
ШИНЖЭЭЧ: Бидний гаргасан тоогоор Монгол Улс 2008-2023 онд агаар орчныг бууруулахад нийт 1.7 их наяд төгрөгийг зарцуулсан байна. Үүнд цэвэр агаарын сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлын үр дүн бүхий 365.3 тэрбум төгрөг, Засгийн газраас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд зарцуулсан хөрөнгийн ашиглалт, үр нөлөөнд хийсэн аудитын тайлан буюу 465.1 тэрбум төгрөг багтсан.
Бидний хийсэн шалгалтаар нийт 295.9 тэрбум төгрөгийн 147 алдаа зөрчил илэрсэн. Үүнд:
- улсын төсөвт эргэн төлүүлэх 1.9 тэрбум төгрөгийн 18 төлбөрийн акт,
- хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн 101.5 тэрбум төгрөгийн зургаан асуудал,
- зөрчил арилгуулах, таслан зогсоох дахин давтан гаргуулахгүй байх 143.5 тэрбум төгрөгийн 55 албан шаардлага,
- ажлын үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, бүртгэлээр илэрсэн алдааг арилгуулах чиглэлээр 48.9 тэрбум төгрөгийн 68 зөвлөмж багтаж байна.
2022 оноос "Тавантолгой түлш" ХХК-д санхүүгийн сахилга бат суларч эхэлсэн гэх дүгнэлтийг хийж болохоор байгаа юм.
Хянан шалгалтын явцад илэрсэн зөрчлүүдийн талаар:
Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар нь 2023 онд гадаад сургалт зохион байгуулж, 106 сая төгрөгийг үр ашиггүй зарцуулсан учраас нийслэл дэх Төрийн аудитын газраас зөрчил арилгуулах албан шаардлага хүргүүлсэн.
НЗДТГ-аас "Евро азиа констракшн" ХХК-тай 748.2 сая төгрөг, "Хүннү гүрэн констракшн" ХХК-тай 748.0 сая төгрөг, Гранд-Интернэйшнл ХХК-тай 740 сая төгрөг, "Ган алт нэмэх" ХХК, "Нумт Өргөө" ХХК-тай тус бүр 750 сая төгрөг, нийт 3.7 тэрбум төгрөгийн гэрээг шууд байгуулан ажилласан зөрчил илэрсэн.
Дүгнэлт: