Өнөөдрөөс нөөцийн махыг худалдаанд гаргаж байна
2 цагийн өмнө
2025 онд нийслэлчүүдийн хаврын хэрэгцээнд зориулж 10,000 тонн нөөцийн мах бэлтгэжээ. Нөөцийн махны худалдааг өнөөдрөөс эхлүүлсэн байна.
Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг "Өнөөдрөөс нөөцийн махны худалдааг үе шаттайгаар эхлүүлж байна.
Энэ жил 446 цэгээр нөөцийн махыг борлуулахаар төлөвлөснөөс 117 цэгээр борлуулалтыг эхлүүллээ.
2025 оны хоёрдугаар сарын 15-н гэхэд төлөвлөсөн бүх цэгээр худалдааг бүрэн хийнэ. Дүүргийн менежерүүд үе шаттай эхэлж байгаа худалдааг иргэдэд төөрөгдөл төрүүлэхгүйгээр зохион байгуулж, мэдээ мэдээллийг сайн өгч, хаягжилтыг онцгой анхаарахыг сануулж байна" гэв.
Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 6,337 тонн махыг нөөцөлжээ.