Хүүхдээ тэрэгтэй түрээд явж буй ээжийн утсыг нэгэн этгээд автомашинаас бууж ирэн, дагаж байгаад хулгайлж буй бичлэг цахим орчинд цацагдсан.

Хохирогч иргэн "ХУД-ийн цагдаагийн 1-р хэлтэст нэгдүгээр сарын 29-нд гомдол гаргасан ч хулгай хийсэн этгээдийг олоогүй байна" гээд, 10-93 УКО автомашинтай этгээдийг таньж мэдэх хүн байвал холбоо барихыг хүссэн байдаг.

Тэгвэл дээрх хэргийг үйлдсэн тээврийн хэрэгсэлтэй этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоосон байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хохирогчийн гар утсыг Эрээн рүү гаргасан байжээ.