Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгоно
14 цагийн өмнө
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2025 оны хоёрдугаар сарын олголтын хуваарийг танилцуулж байна.
Энэ сард Нийгмийн халамжийн тэтгэвэр болон асаргааны тэтгэмж, амьжиргааны дэмжих мөнгөн тэтгэмж, онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж зэргийг хоёрдугаар сарын 13, 25-нд олгох бөгөөд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 20-нд олгох аж.