Дөрвөн байршилд махны өргөтгөсөн худалдаа гарчээ
7 цагийн өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/ Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба хамтран мах, махан бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс /02.11/ зохион байгуулж эхэллээ.
Тодруулбал, цагаан сарын баярыг угтан нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй мах, махан бүтээгдэхүүнээр хангах зорилгоор мах экспортлогч компаниуд энэхүү худалдаанд оролцож байгаа юм. Өргөтгөсөн худалдаа дараах дөрвөн байршилд болно.
- Тэнгэр худалдааны төв (Баянзүрх дүүрэг)
- Жуковын талбай (Баянзүрх дүүрэг)
- Улаанбаатар палас (Баянгол дүүрэг)
- Драгон худалдааны төв (Сонгинохайрхан дүүрэг)
Түүнчлэн махны өргөтгөсөн худалдааны хүрээнд:
- Үхрийн ястай мах /кг/ – 14,000 төгрөг
- Хонины ястай мах /кг/ – 12,500 төгрөгөөр борлуулж байна.
Эх сурвалж:www.polit.mn
Зочин · 5 цагийн өмнө
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh