Энэ оны нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 22-р хороонд амьдардаг гэр бүлийн 6 хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.

ЦЕГ-аас уг хэргийг шалгаж байгаа бөгөөд үхлийн шалтгаан урьдчилсан байдлаар угаарын хордлого гэж гарсан байдаг.

Гэр бүлийн зургаан хүн угаартаж нас барсан хэргийн хохирогчтой холбоотой зарим эмзэг мэдээллийг задруулсан хэрэг гарсан.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах шуурхай штабын вайбер групп чаатнаас мэдээлэл алдагдсан, бэлтгэж тараасан гэдгийг урьдчилсан байдлаар тогтоосон. Энэ хэрэгт холбогдуулаад иргэн Б-г дөрвөн хүний хамт шалгаж байгаа. Гэхдээ иргэн Б төрийн албаны хүн биш” гэлээ.