К.Цоохүү: Тэмээний баяраар тэмээгээ алж идэж байгаа нь монголчуудын ёс суртахуун ямар их доройтсоныг харуулж байна
3 цагийн өмнө
Физикийн шинжлэх ухааны доктор К.Цоохүүтэй монголчуудын ёс суртахууны талаар товч ярилцлаа.
-Саяхан тэмээний баяр боллоо. Тэмээгээ дээдлэх учиртай уг баяраар тэмээгээ алаад идэж байгааг юу гэж ойлгох вэ. Бид нэг л хэлбэр төдий байгаагийн цаашлаад ёс суртахуун, үнэт зүйлгүй болсны жишээ энэ болчихов уу?
-Тийм ээ, энэ бол монголчуудын ёс суртахуун ямар их доройтсоныг харуулж байна. Ёс суртахуун гэдэг бол хүн төрөлхтний хамгийн чухал үнэт зүйл. Монголд ёс суртахуунгүй байдал газар авчихсан. Үүнийг онцгой анхаарах цаг нь болсон. Тэгэхгүй бол арай дэндлээ. Ёс суртахуун, үнэт зүйл байж хүн төрөлхтөн байна гэсэн үг. Хэрвээ энэ бүхэн байхгүй болвол хүн төрөлхтөн байхгүй. Ерөөсөө зэрлэг араатан л болно. Яагаад монголчууд бид ёс суртахуунаа алдчихав, яагаад ингэж доройтов гэхээр олон шалтгаан байгаа. Хамгийн наад зах нь нийгэмд баян хоосны ялгаа их байна. Монголчууд ядууралд автсан. Хээл хахууль газар авсан байна. Шударга бус байдал дэндсэн байна. Энэ бүхэн бугшсаар Монголын нийгэм “анархизм” руу халтирч орж байна. Энэ бол маш харамсалтай зүйл. Ер нь явж явж ёс суртахуун гэдэг улс төртэй нягт холбоотой. Улс төрийн хүрээнийхэн будлиад, төр үймээд байвал ёс суртахуун улам л доошоо явна. Өөр арга байхгүй.
Мөн ёс суртахуунд олон зүйл орно. Жишээ нь, монгол хүн аливаад хүндлэлгүй болсон, өнөөдөр бие биеэ гутааж, доромжилж байгаа энэ бүхэн орно.
“Тэмээний баяр, тэмээ минь” гэж дээдэлж хүндэтгэн нийтийн том баяр хийчихээд тэр баяр дээрээ олны өмнө өнөө хүндэтгэн бишрээд байсан тэмээгээ алаад идэж байгаа нь ёс суртахуунгүй, харанхуй нийгэм гараад ирснийг илтгэж байна. Энэ бол тэмээндээ ч биш, ер нь монголчууд юуг ч үнэ цэнэгүй болгож, юу хийж сүйдэлж, гутааж болохын тод жишээ. Бид зэрлэг араатан шиг болчихож. Энэ бол үнэхээр тод жишээ боллоо. Тэмээний баяраар тэмээгээ шарж идсэн энэ асуудлыг ингээд орхиж болохгүй. Учир нь энэ үйл явдал монголчууд бид ёс суртахууны хувьд яаж доголдож, ямар дэндүү байдалтай болсныг харуулаад өглөө.
-Та физикийн шинжлэх ухааны доктор, нэрт эрдэмтэн. Монголын нийгэм ийм байдалтай байгаа нь боловсролтой холбоотой болов уу?
-Шуудхан хэлэхэд, ерөөсөө л боловсрол доройтсоных. Монгол хүний боловсрол доройтож, тартагтаа тулсны илрэл гэдгийг өнөөгийн нийгмийн үзэгдлүүд гэрчлээд өгч байна. Боловсролгүй хүн гэдэг маш аюултай. Юу ч хийхээс буцахгүй. Тухайн улс орныг эзэлж авахын тулд эхлээд боловсролыг нь устгах ёстой гэх дүрмийг дэлхийн зарим оронд баримталж, бодитоор ашиглаж байгааг бид харж байна. Боловсролыг нь доройтуулчихаар юу л бол юу ч хийж мэдэхээр хүмүүс нийгэмд гарч ирнэ. Ингээд орчин цагийн хэллэгээр нийгмийг, амьдралыг самарч байгаа юм. Боловсрол, ёс суртахуун гэдэг бол маш эмзэг.
Г.Балгармаа
Зочин · 49 минутын өмнө
туйлшираад . . . адуугаа дээдлэд иддэг л биздээ
Зочин · 1 цагийн өмнө
BOOBN XXI80955877
zochin · 2 цагийн өмнө
Арай ч дээ
Зочин · 3 цагийн өмнө
ANUSDI XUSNEER80955877SHASLGAAD