Цагдаагийн байгууллагад 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагийн үед ХУД-н 19 –р хороо Зайсангийн Ази фарм өнгөрөөд замын голд хүн мөргүүлж, дээгүүр нь гарсан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Шалгахад Lеxus570 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э /47н эр/ албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөсөн асуудал тогтоогдсон. Алба хаагчид эмнэлэгийн тусламж үзүүлсэн бөгөөд биед учирсан хохирлыг тогтоохоор шалгалтыг үргэлжлүүлж байна.