MCS группийн хамгаалалтын хэлтсийн дарга З.Төрмандахыг цагдан хорих тухай прокурорын саналыг шүүхээс хүлээн авчээ
өчигдѳр
MCS группийн "М Армор" компанийн Хамгаалалтын хэлтсийн дарга З.Төрмандахыг /2025.02.18/ Тагнуулийн ерөнхий газраас саатуулсан. Түүнийг “Japan town” дахь гэрийнх нь гаднаас баривчилсан гэж мэдээлэгдсэн.
З.Төрмандах баривчлагдсан ч, эрүүл мэндийн шалтгаанаар яаралтай эмнэлэгт хүргэгдэн хэвтэн өчигдөр эмнэлгийн машинаар хүргүүлэн мэдүүлэг өгсөн, биеийн байдал сайнгүй байгаа хэмээн зарим хэвлэлээр мэдээлжээ.
МCS “М Армор” ХХК гэх харуул, хамгаалалтын компанитай. Ж.Оджаргал нь З.Төрмандахыг хамгаалалтын албаны даргаараа ажиллуулдаг болоод удаж байгаа гэх.
З.Төрмандахын хамт тус байгууллагын ДӨРВӨН ажилтныг ч мөн саатуулсан аж. Тэд
- Тагнаж чагнах төхөөрөмж болон сүлжээ унагагч хэрэгсэл ашигласан,
- Камер тоноглолтой,
- Цахим орчинд баг ажиллуулсан,
- Хуулийн байгууллагынханд гэрээт төлөөлөлтэй байсан гэхчлэн ноцтой мэдээллүүд цацагдаад буй.
Тэгвэл түүнд холбоотой мэдээллээр ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГААС дараах мэдээллийг өглөө.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Тус шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллагдагч З.Т-г “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан”, “Гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд гүйцэтгэх ажил явуулсан, эсхүл гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллагдагч нь “гэмт хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгч нарын тайлбар зэрэгтэй танилцан яллагдагч З.Т-д яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэн, түүнд 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюунтунгалаг
Зочин · өчигдѳр
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · өчигдѳр
DYRN JARGAAN80955877
Зочин · өчигдѳр
Бариглахаараа бие нь муудаад бдаг сонин шүү баригдаагүй бол бие нь яах байсан бол зүгээр л ажлаа хийгээд явж бна шдээ
Зочин · өчигдѳр
SEKSY AXTAI TAASHAALDI80955877
Зочин · өчигдѳр
NZ AMRAG BOLN80955877XUSDEG SEXSYG
Зочин · өчигдѳр
SADAR SEXSEER80955877
Зочин · өчигдѳр
XUCHINDX ERD BOOBN TGN80955877
Зочин · өчигдѳр
SADARTLA SEKSYGR XUSSNE ZYGAATSI80955877