ЭТТ: 750 болон 214 хувьцаатай иргэд 2024 оны ногдол ашгаас хэдэн төгрөг авахаа ЭНДЭЭС ХАРААРАЙ
20 цагийн өмнө
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа танилцуулсан.
Үүнээс 3.9 их наяд төгрөгийг ногдол ашиг болгон хуваарилахаар тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл(ТУЗ) нь энэ сарын 19-ний хурлаараа шийджээ.
Нэгж хувьцаанд 326.5 төгрөгийн ногдол ашиг хуваарилах бөгөөд 1,072 хувьцаатай иргэн 350,008 төгрөгийн ногдол ашиг авна. Засгийн газрын 100 хоногоор гэнэтхэн иргэдийн дансанд шилжүүлсэн ногдол ашгийн урьдчилгаа гэх 135,000 төгрөгийг дээрх дүнгээс хасаж тооцвол бүрэн хувьцаатай иргэд 215,008 төгрөгийн ногдол ашгаа энэ сарын 28-нд болон дөрөвдүгээр сард гэж хоёр хувааж авна.
Гэхдээ үүнээс нь татвар суутгахаар 1,072 хувьцаатай иргэд 193,507 төгрөг авахаар үлдэж байна. Үүний 100,000 төгрөгийг хоёрдугаар сарын 28-нд олгож, үлдсэн 93,507 төгрөгийг дөрөвдүгээр сард олгоно гэдгээ "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас мэдээлсэн юм.
Жишээ:
750 хувьцаатай иргэн ногдол ашигт нийтдээ 244,875 төгрөг авах учиртай. Татвар суутгасан дүнг тооцвол 220,387.5 төгрөгийг гар дээрээ авна. Оны өмнө урьдчилгаанд 89,100 төгрөг авч байсан тул үлдсэн 131,287.5 төгрөгийг хоёр хувааж авна.
214 хувьцаатай иргэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2024 оны ногдол ашгаас нийт 69,871 төгрөг авах бөгөөд татвар суутгасан дүнгээр 62,883.9 төгрөг авах нь. Оны өмнө олгогдсон 24,254 төгрөгийг дээрх дүнгээс хасаж тооцвол 38,629.9 төгрөгийг хоёр хувааж авахаар байгаа юм.
Зочин · 13 цагийн өмнө
Эээ чааваас даа нэг муу шүлсшиг юм өгөх гэж байж юун ч сүртэй юм дээ
Зочин · 14 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 20 цагийн өмнө
ANUSN80955877