Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харвааны эрэгтэй тэргүүн байрууд тодорлоо.

 
 Нэгдүгээр байр: Ховд аймгийн Булган сумын уугуул, Орхон аймгийн УБЭҮ-ийн Хангарьд спорт клубын тамирчин, Алтан Дорнод Майнинг сервис ХХК-ын харваач, МУ-ын Хошой мэргэн, Л.Отгонбаяр
 
Хоёрдугаар байр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул, Алдар спорт хороо, Жем интернэшнл ХХК, Спортын мастер, Б.Батбаатар
 
Гуравдугаар байр: Төв аймгийн Зуун мод сумын уугуул, Төв аймгийн Зуун мэргэн холбоо, Мандухай цэцэн ХХК-ийн харваач, МУ-ын спортын мастер С.Өлзийсайхан
 
Дөрөвдүгээр байр: Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Алдар спорт хороо, ЗХ-ий 330-р анги, Монгол Ус ТӨК-ийн харваач Б.Баярсайхан
 
Тавдугаар байр: Баянхонгор аймгийн Баянлиг сумын уугуул, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат МУ-ын спортын мастер А.Төртогтох
 
Мөн энэ үеэр Монгол улсын гоц мэргэн Х.Оюунчимэг гарамгай мэргэний болзол хангасан бөгөөд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос  яг одоо шагналаа гардан авч байна.