Хөрөнгө орлого нь ₮800 саяар нэмэгдсэнийг хууль ёсны үндэслэлээр тайлбарлаж чадаагүй этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
3 цагийн өмнө
Прокурорын байгууллагаас энэ сарын 17-21-нийг хүртэл хэрэг бүртгэлтийн 49,050, мөрдөн байцаалтын 2,907 хэрэгт хяналт тавьжээ.
Эдгээрээс эрүүгийн 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн талаараа мэдээлэв.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал:
- Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 126
- Өмчлөх эрхийн эсрэг 87
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 85
- Хүрээлэн байгаа орчны эсрэг долоо
- Авлига, албан тушаалын болон Хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр тав
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гурван хэрэг байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Нийслэлийн прокурорын газраас Төрийн өмчит үйлдвэрийн газрын нэр бүхий охин компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Б нь 2019 онд 800 сая төгрөгөөр орон сууц, авто зогсоолын хамт худалдан авч, хамаарал бүхий хүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан, өөрийн хөрөнгө орлогыг их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй хэрэгт Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн нэг /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Р” ХХК-ийн захирал Б.Л нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор эд хөрөнгө, бараа үйлчилгээ худалдан авсан мэтээр хуурамч баримт бичиж, татвар ногдох орлого буюу 741 сая төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлэн 74.1 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.М нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор эд хөрөнгө, бараа үйлчилгээ худалдан авсан мэтээр хуурамч баримт бичиж, татвар ногдох орлого буюу 581 сая төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлэн 58.1 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд,
Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг “У” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.А нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтран баталсан хортой бодисын жагсаалтад багтсан хүхрийн хүчил, натрийн сульфид, аммиак зэрэг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Хэнтий аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд тус тус шилжүүллээ.
Зочин · 20 минутын өмнө
SERELN MERGJLN80955877XALYYNR
Зочин · 40 минутын өмнө
ZYGAATSN80955877SRKSDN
Зочин · 45 минутын өмнө
UILCHLGE XUSNEER80955877
Зочин · 48 минутын өмнө
UILCHLI80955877TSAGN VANXANDI
Зочин · 49 минутын өмнө
SADARTLA SHAALTSI80955877XUCHINDI
Зочин · 49 минутын өмнө
BOOBN XXI80955877
Зочин · 50 минутын өмнө
ANUSDI80955877