Боловсролын сайд П.Наранбаяр: Цагаан сартай холбоотой амарч буй гурав хоногийн хичээлийг амралтын өдөр нөхөж хичээллэхгүй
4 цагийн өмнө
Цагаан сарын амралттай холбоотой цаг үеийн асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл хийлээ. Тэрээр "Ирэх хичээлийн жилд буюу 2025-2026 онд бага сургууль 12 дугаар сарын 15-наас амарч, нэгдүгээр сарын 26-ны даваа гарагт хичээл эхлэх төлөвлөлтийг хийлээ.
Ингэснээр түгжрэл буурч, ханиад томууны дэгдэлт багасах юм. Харин зуны амралтыг долоо хоногоор сунаж байна. Гурав хоногийн хичээлийг цахимаар хичээллэх, даалгавар өгөх чиглэл өгсөн. Амралтын өдөр нөхөж хичээллэхгүй.
Пеорсон хөтөлбөр маш сайн хөтөлбөр. 12-р ангиа төгсөхдөө хангалттай оноо авч төгсөнө. Хөдөөгийн сургуулийн сурагчид анги дотроо англиар, ангиас гараад монголоор ярьж байна. Энэ хөтөлбөрийн дүнд багш хөгжиж байна. Сурагчийн ном, шалтгалт бэлэн байгаагаас сурагч, багштай хамт хөгжих боломж байна. Өнөөдөр 4500 багш англи хэл зааж байгаагаас багшийн чадварыг дээшлүүлэх шаардлага байгаа. Энэ хүрээнд алслагдсан аймгийн багшийг чадавхжуулах хөтөлбөрийг эхлүүлж байгаа.
45 хоногийн курсийг эхний ээлжид 53 багш төгслөө. Тэд дутагдалтай байгаа математик, физикийн хичээлээр төгсөөд цагаар багшилж эхэлсэн. Монгол Улс багшийн дутагдлаас гарч байж чанарын асуудал яригдана.
Багш хүүхдийн эрх чөлөөнд халдсан тохиолдол бүр дээр бид арга хэмжээ авч байгаа. Цаашид багшийн ёс зүйн асуудал байхгүй болох ёстой. Иймээс зургадугаар сард амралт эхлэхтэй зэрэгцэн багш нарт чиглэсэн сургалт явуулна" гэлээ.
Зочин · 4 цагийн өмнө
ANUSN80955877