БҮТЭН, БИТҮҮ БАЙХ УЧИРТАЙ БИТҮҮЛЭХ ЁСОН
6 цагийн өмнө
Өнөөдөр битүүний өдөр. Өвлийн адаг сарын сүүлийн энэ өдөр нь улирч буй оны төгсгөлийн үдэш бөгөөд шинэ оноо элбэг хангалуун угтахын бэлгэдэлтэй билээ. Энэ өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай хэмээн монголчууд бэлгэшээдэг.
Битүүний өдөр хийх ёслол, зан үйл
Өмнөх бэлтгэл
Битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа барагдуулж, дуусаагүй ажлаа гүйцээдэг уламжлалтай. Ингэснээр хийморь лундаа нь сэргэж, шинэ оноо сайн сайхнаар угтана гэж үздэг.
Битүүлэх ёслол
Битүүний үдэш гэрийн эзэгтэй идээ цагаагаа засч, нар жаргасны дараа битүүлэх ёслол эхэлдэг. Хаалганы баруун тотгонд цагаан чулуу, цэвэр тунгалаг мөс, цас тавьж, сайн зүгийн сахиусыг оруулах бол зүүн тотгонд өргөс харгана, шарилж тавьж муу зүгийн ад зэтгэрээс хамгаалдаг.
Битүүний зоог
Битүүний орой айл бүр цэвэр цэмцгэр хувцаслаж, настнууддаа хүндэтгэл үзүүлж, идээ ундаагаа засдаг. Битүүний зоогт эрүүг нь заагаагүй хонины битүү толгой, эсвэл өвчүү багтдаг. Хонины бүтэн махыг гэрийн эзэн эхэлж хөндөж, галдаа өргөөд бурхандаа тахил болгон өргөж, дараа нь хүмүүсээ дайлдаг. Мөн бууз, банш жигнэж, шөлний будаа чанан хөршийндөө хүүхдээр хүргүүлдэг. Зарим айл бууз, баншиндаа цагаан мөнгө хийж, олсон хүн нь ирэх жилдээ олз омогтой байна хэмээн билгэддэг.
Тотгон дээр мөс, будаа тавих ёс
Битүүний орой үүдний тотгон дээр мөс, будаа тавих уламжлалтай. Энэ нь Лхам бурхны хүлгийн ундаа болох мөс, өргөлийн тахил болох будааг зориулж буй утгатай. Орчин үед мөсийг хөргөгчинд хөлдөөж, жижиг хундага эсвэл тахилын аяганд хийж тавьж болно.
Битүүний орой өргөх тарни
Битүүний үдэш, шинийн 1, 2, 3, 8, 15-нд зул хүжээ өргөн дараах тарнийг уншина:
_Ум навова гавади базар сараа брамадани дата гадая архади самья сам буддава дадьята ум базар маха базар махадэза базар маха бидья базар маха зидда базар маха боди мандова сам гармана базар сарва гарма ава арани бишодана базар суха.”_
Битүүний өдөр цээрлэх зүйлс
- Айл хэсэх, айлд хонохыг цээрлэнэ. Энэ нь сүнс төөрөхөөс сэргийлдэг.
- Нохой зодохыг хориглодог. Үүнийг зөрчвөл ирэх онд гай барцад нүүрлэнэ гэж үздэг.
- Амандаа хоолтой гадаа гарах, газар ус угаадас асгахыг цээрлэнэ.
- Гэр орноо харанхуй байлгах, нялх хүүхдийг нэрээр нь дуудах нь сөрөг үр дагавартай гэж үздэг.
- Өлөн зэлмүүн хонохыг цээрлэж, шинэ оноо элбэг хангалуун угтахын тулд цадталаа хооллодог.
- Гэрт хэрүүл тэмцэл гаргахыг цээрлэдэг. Үүнийг зөрчвөл шинэ онд хэрүүл маргаан тасрахгүй гэж үздэг.
Битүүний өдөр энэхүү ёс заншлаа сахин, бэлгэ дэмбэрэлтэйгээр шинэ онтойгоо золгож, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин жаргахыг хүсье!
Зочин · 4 цагийн өмнө
BOOW XXNO80955877
Зочин · 5 цагийн өмнө
TANILTSD AXD XALYYTSSN SEKSYG OWORTN
Зочин · 5 цагийн өмнө
AXN XUSNG TAALLR UILCHLI80955877TSAGR
Зочин · 5 цагийн өмнө
SEKSYGR SHAALTSI80955877XUSNEER