УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 112 жилийн ойн баярын мэнд хүргэе
7 цагийн өмнө
Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 112 жилийн ойг тохиолдуулан үе үеийн сэтгүүлч, уран бүтээлч, инженер техникийн ажилтнууддаа баярын мэнд хүргэе.
1913 оны 3 дугаар сарын 6-нд нийслэл Хүрээнд Монголын сэхээтнүүдийн гаргасан анхны хэвлэл “Шинэ толь хэмээх бичиг” сонин бичиг нь тухайн үед өрнөсөн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үзэл санааг түгээн дэлгэрүүлэгч, ард олныг нийгмийн өөрчлөлтөд уриалан дуудагч болж байсан билээ.
Хэвлэл мэдээллийн ажилтны мэргэжлийн ёс зүй, хариуцлагатай хандлага нь олон нийтийн итгэл, үнэмшлийг нэмэгдүүлж, ардчилсан Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж ирсэн, цаашдаа ч чухал үүрэгтэй юм.
Та бүхний үзэг нь хурц, үг нь мэргэн байхыг хүсье.
Зочин · 30 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 7 цагийн өмнө
BOOBN XXNO80955877SHAALGYYLI