Баянхонгор аймгийн Баянговь сумын 1 дүгээр багийн “Их Богд Уул” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 166 км, сумын төвөөс хойд зүгт 70 км/ суудлын автомашин цасанд суусан, гаргаж чадахгүй 9 цаг болсон тухай дуудлагыг 03.05-ны өдрийн 20:04 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчдыг очиход иргэн З-гийн “Toyota Premio” загварын суудлын автомашин 4 зорчигчтой /3 том хүн, 1 хүүхэд/ цасанд суусан байсныг татан гаргасан.