Улаанбурхан өвчний 9 болон 10 дахь тохиолдол лабораториор батлагдлаа
3 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 9 болон 10 дахь тохиолдол лабораториор батлагдлаа.
Эдгээр батлагдсан тохиолдлууд тандалт судалгаагаар Улаанбурханы эсрэг товлолт дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүд байжээ.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, Улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулах, хэрэв хоцорсон бол нөхөн дархлаажуулалтад өрх, сумын эрүүл мэндийн төвд очин хамруулж хамтран ажиллахыг зөвлөв.
Улаанбурхан өвчний өмнөх таван тохиолдол нь Вьетнам болон бусад улсаар аялсан өгүүлэмжтэй байсан юм.
2018 оноос хойш төрсөн хүүхдүүдийн вакцины лавлагааг И-Монголиа системээс нягталж болно. Мөн эх, хүүхдийн ягаан дэвтрээсээ хянаад хоцорсон байвал хүүхдүүдээ нөхөн дархлаажуулахыг зөвлөлөө.