Хотын дарга Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд хариулт өгөв. Энэ үеэр нийтийн тээврийн жолооч нарын цалин 5-6 сая төгрөгт хүрсэн гэдэг мэдээллийг сэтгүүлч тодруулсан юм. 

Тэрбээр энэ асуултад "170 цагаас дээш ажиллаж байгаа жолооч нар 5-6 сая төгрөгийн цалин авч байгаа. Харин нормоороо ажиллаж байгаа хүмүүс 3.5 саяас дээш төгрөгийн цалин авдаг. Өндөр цалин авч байгаа хүмүүс тэтгэвэрт гарахад 24 сарын цалингаар нь тооцож 100 гаруй сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгодог.

Гэтэл 156 жолооч “дэмбээ” буюу бэлэн мөнгө авч, хувьдаа ашигласан нь камерын хяналтын системд бичигдсэн.