УОК: Орон нутгийн төрийн байгууллагууд түймрийн эрсдэлийн үед өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих хэрэгтэй байна
5 цагийн өмнө
Улсын онцгой комиссын шуурхай хэсгийн бүрэлдэхүүн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ажиллаж, гал түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Гуравдугаар сарын 9-ний өдрөөс хойш улсын хэмжээнд 16 удаагийн түймэр бүртгэгдсэний 95 хувь нь Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутагт гарсан байна. УОК-оос түймэр гарах эрсдэлийн талаар маш их мэдээлэл өгч байсан ч иргэдийн анхаарал болгоомжгүй үйлдлээс болж хээрийн түймэр ноцтой хэмжээнд хүрлээ гэв.
Түймрийн улмаас улсын хэмжээнд 30 гаруй айл орон гэр, эд хөрөнгөгүй болсон. Хашаа саравчны тоог гаргаж дуусаагүй байгаа ба түймэрт өртсөн малын тоо мөн эцэслэгдэж гараагүй ч урьдчилсан байдлаар 10,000 орчим гэж тооцоолж байгаа аж.
Цаашдаа түймэрт өртсөн малчдын төрийн үйлчилгээ, сэтгэлзүй, эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна. Түүнчлэн эдийн засгийг нь дэмжиж, малжуулах, хашаатай болгох зэргийг хэлэлцэж байна. Өнгөрсөн жилийн зудаас хойш малжихаар зээл авсан, хоршоонд нэгдсэн зэрэг асуудлууд байгаа учир малчдад сэтгэлзүйн дарамт болж байна. Гэхдээ хүний амь нас эрстээгүй учир цаашдаа бүх шатандаа хамтарч эдгээр хүмүүсийг амьдралын хэвийн нөхцөлд нь буцан орох тал дээр нь дэмжиж ажиллах нь зүйтэй гэдгийг УОК-оос онцолж дараах асуудлуудыг ярив.
Улсаас айл өрхүүдэд гэр олгож байгаа бол аймаг, орон нутгийн зүгээс нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байгаа юм байна.
Зочин · 5 цагийн өмнө
SEXSDI80955877