ХӨСҮТ: Улаанбурхан, менингококкын халдвар нэмэгдэж байна
9 цагийн өмнө
ХӨСҮТ-өөс Томуу, томуу төст өвчин болон Улаанбурханы нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Улсын хэмжээнд нийт Улаанбурхан өвчний 18 тохиолдол бүртгэгдээд байгаа юм байна. Одоогоор Улаанбаатар хот болон Өмнөговь аймагт бүртгэгджээ.
Чингэлтэй дүүргийн тохиолдолд тандалтыг хийж, вакцинжуулалтаа хийгээд дууссан байна. Тус дүүргээс өвдсөн хүүхдүүдийн биеийн байдал тогтвортой байгаа аж.
Сургуулиудад цагаан сарын золголт хийгдсэний улмаас Улаанбурхан өвчний хавьтлууд ХӨСҮТ дээр ирэх тохиолдлууд нэмэгджээ.
24-р сургууль болон Эхлэл сургуулиуд дээр ирсэн сэжигтэй тохиолдлууд лабораториор баталгаажсан байна.
Иймд эцэг эхчүүд болон асран хамгаалагчид ЭМЯ, ХӨСҮТ-өөс гаргаж байгаа зөвлөмжүүдийг дагаж мөрдөх хэрэгтэй байна гэдгийг анхаарууллаа.
Өвчилж байгаа хүүхдүүд ихэнх нь бага насны мөн вакциныхаа хоёрдугаар тунгаас хоцорсон байна. Иймд вакциндаа хоцорсон бол нөхөн дархлаажуулалт хамруулаарай гэв.
Өнгөрсөн долоо хоногт Менингит өвчний нэг тохиолдол батлагдсан. Биеийн байдал нь хүндэвтэр байгаа юм байна. Хавьтлууд дээрх тандалт судалгааны ажил нь хийгдээд дуусчээ.
"Иргэдийн ихээр зорчдог Вьетнам, Тайланд зэрэг улсуудад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсээр байна"
Хоолой нь өвдсөн, халуурсан, тууралт гарсан хүнтэй хавьтал болсон бол яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэйг зөвлөв. Учир нь Улаанбурханы вирус нь халдварлалт маш өндөртэй юм. Тууралт гарахаас өмнөх дөрвөн хоног, тууралт гарсны дараах дөрвөн хоногт хамгийн их халдвар тарааж байдаг аж.
Иймд тусгаарлалтын арга хэмжээг авч байгаа учир хавьтал болсон иргэд эрүүл мэндийн байгууллагатай шуурхай хамтран ажиллаж, тандалт судалгаа, вакциндаа хамрагдан өөрийгөө ажиглах, гэртээ зочин урихгүй, олон нийтийн газраар явахгүй байх шаардлагатай гэв.
Иймд иргэд өөрийгөө вакцин хийлгүүлж байсан эсэхийг тодруулж, вакцинаа хийлгүүлэх хэрэгтэй байна гэв. Нөхөн дархлаажуулалт болон товлолын вакциныг өрх, дүүргийн эрүүл мэндийн төвүүд дээр хийж байгаа. Сайн дурын дархлаажуулалт ХӨСҮТ дээр хийгдэж байгаа юм байна.
Зочин · 46 минутын өмнө
ВАКЦИНДАА ХАМРУУЛАХ СУРТАЛЧЛАХ АЖЛЫГ МУУ ЗОХИОН БАЙГУУЛЖ ДЭЭР НЬ ВАКЦИН АЮУЛТАЙ ХЭРЭГГҮЙ ГЭДЭГ ЭРГҮҮ ХОРЛОГЧДЫН ГАЙ БАРЦАД