Улсын хэмжээнд нэг ажилтанд ногдох сарын голч цалин ₮2.2 сая байна
3 цагийн өмнө
Улсын хэмжээнд нэг ажилтанд ногдох сарын голч цалин өнгөрсөн оны IV улирлын байдлаар хоёр сая 229 мянган төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо тайлагналаа. Энэ нь 2023 оны мөн үетэй харьцуулахад 448 мянган төгрөгөөр буюу 25 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байна
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2024 оны 4 дүгээр улиралд 52.7 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 787.4 мянган ажиллагч хамрагдсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлсөн ААНБ-ын тоо 2023 оны мөн үеийнхээс 1.6 мянгаар нэмэгджээ. Харин ажиллагсдын тоо 2023 оны мөн үеийнхээс 16.3 мянгаар нэмэгдсэн байна.
НДШ төлөлтийн тайланд хамрагдсан нийт ажиллагчдын 116.2 мянга нь боловсролын, 110.9 мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 81.9 мянга нь төрийн удирдлага, батлан хамгаалах, албан журмын нийгмийн хамгааллын, 72 мянга нь боловсруулах үйлдвэрлэлийн, 49.9мянга нь барилгын, 49.5 мянга нь эрүүл мэнд, нийгмийн халамжийн, 49.2 мянга нь тээвэр, агуулахын, 46.5 мянга нь уул уурхай, олборлолтын, 30.1 мянга нь санхүүгийн болон даатгалын, 27.9 мянга нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх, 153.4 мянга нь бусад салбарын ажиллагсад байна.
Ажиллагсдын сарын дундаж нэрлэсэн цалингаар уул уурхай, олборлолтын салбарт ажиллагсдын цалин хамгийн их 5.4 сая төгрөг болжээ. Энэ нь улсын дунджаас 2 дахин их байна. Харин зочид буудал, байр, сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажиллагсдын цалин 1.7 сая төгрөг улсын дунджаас 1.6 дахин бага байна.
Бодит цалинг салбараар 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн болон уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх 2.3-8.4 хувиар буурчээ. Харин бусад салбарынх 8.9-27.7 хувиар нэмэгджээ. Үүний дотор ус хангамж, бохир ус, хог хаягдал, үйлчилгээний бусад салбар, хүн хөлслөн ажиллуулах өрхийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 20.2-27.7 хувиар нэмэгджээ.
Ажиллагсдын тоог цалингийн бүлгээр нийт даатгуулагчийн дотор 2-3 сая төгрөгийн цалинтай ажиллагсдын эзлэх хувь хамгийн их буюу 25.8 хувь , харин 550.0 мянган төгрөг хүртэлх цалинтай ажиллагсдын эзлэх хувь 2.4 хамгийн бага байна. Энэ улирлын дүнг 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад 3.5 сая төгрөгөөс дээш цалинтай даатгуулагчийн дүнд эзлэх хувь 8.1 нэгж хувиар их байна.
Мөн 550.0 мянган төгрөг хүртэлх цалинтай даатгуулагчийн хувь 7.8 нэгж хувиар буурчээ Ажиллагсдын сарын дундаж нэрлэсэн цалин тухайн байгууллагын ажиллагсдын тооноос шууд хамааралтай аж.
Улаанбаатар хотод ажиллагсдын сарын дундаж нэрлэсэн цалин 2.8 сая байгаа нь улсын дунджаас 83.8 мянган төгрөгөөр их бол баруун бүсэд хамгийн бага буюу 2.2 сая болж, улсын дунджаас 477.6 мянган төгрөгөөр бага байна
Байгууллагын хариуцлагын хэлбэрээрээ төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагсдын сарын дундаж цалин 3.2 сая төгрөг, хувьцаат компанид ажиллагсдынх 3 сая төгрөг, төсөвт байгууллагын ажиллагчдынх 2.7 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 18.2-574.1 мянган төгрөгөөр их, бусад байгууллагынх 55.8-1263.3 мянган төгрөгөөр бага гэжээ. Төсөвт байгууллагад ажиллагсдын сарын дундаж нэрлэсэн цалин 2 сая 690 мянган төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 528 мянган төгрөгөөр нэмэгджээ. Дундаж цалин эрэгтэйчүүдийнх 2.9 сая, эмэгтэйчүүдийнх 2.4 сая төгрөг байна. Эрэгтэй, эмэгтэй ажиллагсдын дундаж цалингийн зөрүү 2024 оны 4 дүгээр улиралд 2023 оны мөн үеийнхээс 2.7 нэгж хувиар буурчээ.
Мөн нөхөрлөл, хоршоонд ажиллагч эмэгтэйгүйчүүдийнх эрэгтэйчүүдийнхээс 19.4-28.9 хувиар их, бусад хариуцлагын хэлбэрийн хувьд эрэгтэйчүүдийнх эмэгтэйчүүдээс 6.3-23.5 хувиар их байгаа юм. Менежерийн ажил, мэргэжилтэй ажиллагсдын сарын дундаж цалин хамгийн их 3.3 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 589.6 мянгаар их, ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 1.5 сая төгрөг улсын дунджаас 1.2 сая төгрөгөөр бага байна.
Зочин · 3 цагийн өмнө
BOOBN YDAANR80955877XXI UILCHLN
Зочин · 3 цагийн өмнө
SEKSYGR VANXANDI80955877ANUSN