Шинэчилсэн найруулгын төслөөр хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулж чадах уу?
20 цагийн өмнө
ХЗДХЯ-наас өнгөрсөн нэгдүгээр сард Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг парламентад өргөн барьсан билээ. Улмаар хуулийн төслийг хаврын чуулганы хугацаанд хэлэлцэн батлахаар яригдаж байна. УИХ-ын Тамгын газраас мэдээлснээр, Хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой хоёр ч хуулийн төсөл өргөн баригдсан бөгөөд ХЗДХЯ-наас гадна Ч.Лодойсамбуу нарын гишүүд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээ. Удахгүй хоёр хуулийн төсөл дээр ажлын хэсэг байгуулж, УИХ хэлэлцэх юм. Тэгвэл ХЗДХЯ-наас өргөн барьсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд “Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв”, “Бодлогод залуусын хяналт” ТББ хамтран хэвлэлийн салбарынхны дунд ээлжит хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулав.
1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өөрчлөхөөр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 10 орчим хуулийн төсөл боловсруулсан ч УИХ-ын босгыг давж чадаагүй. Нөгөө талдаа хэвлэл мэдээллийн салбарт шинэ чиг хандлагууд бий болж, техник технологи давамгайлсан цахим, дата сэтгүүл зүй хөгжиж байгаа нь хууль, эрх зүйн шинэ зохицуулалт хийх шаардлага бий болсон гэдгийг салбарынхан хэлж байна. Гэхдээ одоогийн өргөн баригдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалж чадах эсэх нь бас л эргэлзээтэй байгааг талууд онцолж байв. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.
“Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн үүр төв”-ийн тэргүүн Б.Дуламхорлоо: Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг технологийн шийдлээр илрүүлэхийг хуулиар хязгаарлах хэрэгтэй
- 1998 онд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль батлагдаж байх үед хэвлэл мэдээллийн орчин зах зээл их өөр байсан. Коммунист нийгмээс ардчилсан нийгэмд шилжсэний дараах үе байв. Чөлөөт бие даасан хэвлэл мэдээллийн салбарыг баталгаажуулах төрийн оролцоог хязгаарлах хамгаалалт хэрэгтэй байсан. Технологийн нөлөө байхгүй, хэвлэл мэдээллийн байгууллага төвтэй байв. Харин өнөөдөр буюу 2025 онд хэвлэл мэдээллийн салбарт технологи олон нийтийн харилцааны платформууд мэдээллийн орчинд чухал нөлөөтэй болсон. Иргэд мэдээлэл үйлдвэрлэгч болсноор хуурамч мэдээлэл нэмэгдсэн. Зах зээлийн задаргаа явагдаж, бизнес загвар хоцрогдсон. Авторитар чиг хандлага дэлхий нийтэд хүрээгээ тэлсэн. Бие даасан сэтгүүлчид зах зээлийн тоглогч болсон байна. Тэгэхээр дээрх чиг хандлагуудыг Хэвлэл мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хэрхэн тусгасан бэ гэдэг нь чухал байна. Цаашид 2045 он хүртэл хэвлэл мэдээллийн салбарт хиймэл оюун ухааны нөлөөтэйгөөр хүний хамааралтай хөдөлмөрийн шаардлага багасна. Мэдээллийн урсгал улам нэмэгдэнэ. Уламжлалт мэдээллийн орчныг огт мэдэхгүй хэрэглэгч нар гол зах зээлийг бүрдүүлнэ. Тиймээс орлогын шинэ загварууд шаардлагатай болно. Энэхүү шаардлагуудад нийцсэн хууль эрх зүйн орчин бүрдүүлэх хэрэгтэй. Тэгэхээр хуулийн хүрээнд сэтгүүлч хамгаалагдсан байх шаардлагатай байна. Үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулсан урт хугацааны алсын хараатай бодлого хэрэгтэй. Бизнесийн тогтвортой байдлыг хангасан орчин бий болгох нь чухал байна. Технологийн тусламжтайгаар эх сурвалжийг илрүүлэхийг хязгаарласан байх хэрэгтэй. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагын хариуцлагын зохицуулалт тодорхой түвшинд яригдах ёстой.
Хуульч, өмгөөлөгч Б.Наранцэцэг: Сэтгүүл зүйн үйл ажиллагаанд баримтлах зарчмыг бүхэлд нь хасах хэрэгтэй
-Аливаа хуулийн төслийг боловсруулахад хэрэгцээ шаардлагын судалгаа их чухал байдаг. Гэтэл одоогийн өргөн баригдсан хуулийн шинэчилсэн найруулгын төслийг харахаар энэ чиглэлийн судалгаа хангалтгүй байгаа нь ажиглагдсан. Тэгэхээр эхлээд хэрэгцээ шаардлагын судалгааг зөв хийж, дараа нь бид зүйл заалт руу орох нь зүйтэй. Мөн хуулийн төсөл дээр огт байхгүй нэгэн хэсэг байна. Энэ нь редакцид хамаардаггүй бие даасан сэтгүүлч мэдээлэл түгээх нь нэмэгдэж байна. Тэдний үйл ажиллагааг хамгаалах хуулийн зүйл, заалт байдаггүй. Цахим орчны онцлогт нийцсэн эрхийн хамгаалалт чухал шүү. Тэгэхээр хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар тодорхойлж зохицуулж байгаагүй хэвлэл мэдээллийн салбарын оролцогч тэдгээрийн үйл ажиллагааг тодорхойлж, зохицуулах тохиолдолд Хууль тогтоомжийн тухай хуулийн 23.1-т нийцүүлж анхдагч хуулийн төсөл боловсруулах ингэхдээ хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагыг тандан судлах ажил дээр ул суурьтай хандах хэрэгтэй. Түүнчлэн Сэтгүүл зүйн үйл ажиллагаанд баримтлах зарчмыг бүхэлд нь хасаж, салбарын байгууллага тогтоодог байдлыг нээлттэй үлдээх хэрэгтэй гэж үзэж байна.
Хуульч Б.Пүрэвсүрэн: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг өөрчлөх шаардлага бий
-1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ шаардлага бий юу гэвэл бий. 1998 оны хуулиар зохицуулж буй үндсэн агуулга нь өөрөө дөрвөн гол заалтын хүрээнд байдаг. Энэ заалтууд нь өдгөө хэрэгжиж байна уу гэвэл туйлын хангалтгүй. Өмнө нь Ерөнхийлөгчөөс, Засгийн газраас, нэр бүхий УИХ-ын гишүүдээс өргөн барьсан хэд хэдэн төслүүд байдаг. Энэхүү төслүүд ч нийгмийн хэрэгцээ шаардлагууд дээр тулгуурласан.
Өнгөрсөн 27 жилийн хугацаанд хэвлэлийн салбар өөрчлөгдсөн. Техник технологийн дэвшил гарч ирсэн. Түүн дээр суурилсан шинэ чиг хандлагууд бий болж байна. Энэ бүгдийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах вэ гэдэг нь энэ хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд яригдаж байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 12 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 19 цагийн өмнө
SADAR SEKSEER80955877
Зочин · 20 цагийн өмнө
XUSNG BOOWN XXI80955877TSAGN VANXANDI
Зочин · 20 цагийн өмнө
SEKSDI VAWALDI ANUSDI XUCHINDI80955877