“Тэнүүн-Огоо” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Ганхуяг, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын 24 хүнд холбогдох “Ногоон автобус”-ны гэх хэргийн шүүх хурал өнөөдөр 16 дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар улсын яллагч нар нотлох баримтыг шинжлэн судлуулж байна.

Шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.