ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл:

-Хэргийн материал задалбал гэмт хэрэг болно. Монгол Улсын Хууль зүйн сайд хүн хууль зөрчихгүй. Хамгийн анх Цагдаагийн байгууллагаас олон нийтэд хандаж болсон хэрэг явдлын талаар мэдээлэл өгсөн. Ингэхэд "Мөрийтэй тоглоом гэж юу яриад байгаа юм" гэх зэргээр олон нийт хандаж эхэлсэн.

ХЗДХ-ийн сайдын хувьд өөрийн удирддаг агентлагийн үйл ажиллагаа хүний эрх зөрчиж байгаа эсэх, үнэхээр хэрэг тохож байгаа эсэхийг шалгасан. Цагдаагийн байгууллагад хандаж “Та нар хүнийг өөр зүйл ангиар эрүүдэн шүүж байгаа асуудал байна уу” гэдгийг нягталсан. Цагдаагийн байгууллагаас “ Бид хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэг шалгаж байна” гэдгийг хэлсэн.

Харин хэрэг доторх баримтыг мөрдөгчөөс өөр субъект уншиж, яриад явах эрх байхгүй. Үзүүлсэн мөрдөгч, үзсэн сайд ч хариуцлага хүлээнэ.
Би өөрийн эрх үүргийн хүрээнд асуудлыг тавьж нягталсан. "Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаагүй. Хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна” гэдгийг нягтлаад хэлсэн. Прокурорын байгууллагаас зөвшөөрөл авч Цагдаагийн байгууллага дансны гүйлгээний мэдээллийг ил болгосон.

Энэ асуудалд хэргийн материал задруулсан зүйл огтоос байхгүй. Ямар асуудлаар шалгагдаж байгаа вэ гэдгийг нээлттэй мэдээлэлдэг. Хэрэгт хэн гэдэг хичнээн хүн, хаана тоглосон гэх зэргээр бусад хувийн мэдээлэл яриад эхэлбэл өөр асуудал.

"Ноорог" пэйжийн залуусыг хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт шалгаж байна гэхээр хүмүүс итгэхгүй. "Худлаа яриад байгаа юм биш үү" гээд. Би хэргийн материалтай танилцах боломжгүй. Харин ямар хэрэгт шалгагдаж байгаа нь нууц биш. Би салбарын сайдын хувьд хүний эрхийн зөрчил байгаа эсэхийг нягталж, мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт холбогдуулж шалгаж байна гэдгийг мэдээлсэн.

“Ухаа худаг”-ийг хэлэлцэж байгаа үед яагаад ийм юм болов гэж дотроо харин хардаж байгаа гэв.