А.Баяржавхлан: Манай клуб сар бүр ₮50-75 саяыг цагдаагийн алба хаагчид төлж, үйл ажиллагаагаа явуулдаг
өчигдѳр
"Ноорог" медиа студийн хамт олныг энэ сарын 17-18-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж эхэлсэн.
Ингэхдээ студийн тоног төхөөрөмжүүдийн хураан аваад байгаа юм. Хэдийгээр "Ноорог"-ийнхныг хэвлэн нийтлэх үйл ажиллагаатай нь холбогдуулж шалгаагүй гэж байгаа ч техник хэрэгслүүд, хард нь хураагдсанаар ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болоод байгаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын хэлснээр шалгагдаж буй этгээдүүдийн зургаан дансаар 9.3 тэрбум төгрөгийн цахим мөрийтэй тоглоомын гүйлгээ хийгдсэн гэж буй. Тэгвэл "Ноорог" медиа студийн ажилтны ах А.Баяржавхлан өчигдөр цахим орчинд энэ талаар мэдээлэв.
Манай дүү А.Очбаяр 2025 он гараад "Ноорог"-т ажилд орсон юм билээ. 2025 оны гуравдугаар 18-ны үед "Ноорог"-ын ажлын газарт цагдаа нар шалгасан. Энэ үед манай дүү хамт байсан бөгөөд дансны мэдээлэл нь ил гарсан. Онлайн мөрийтэй тоглоомын ажилд дүүгийнхээ дансыг 6-7 сар орчим хэрэглээд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хэрэглэхээ больсон. 6-7 сарын хугацаанд дансаар нь 9.3 тэрбум төгрөг орж бас гарч байсан юм билээ. Түүнийг нь цагдаагийн байгууллагын алба хаагчид олж мэдсэн. Ингээд "Ноорог"-ийн залуусыг хууль бус мөрийтэй тоглоомтой холбож сошиал орчинд нэлээд явлаа.
Торгоны зам клуб болон "Ноорог" хоорондоо ямар нэг харилцаа хамаарал байхгүйг албан ёсоор мэдэгдье" хэмээв.
Түүнчлэн цахим мөрийтэй тоглоомын салбарын талаар "Гэр бүлийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрснээр эхнэр бид хоёр Хос тамга гэх цахим мөрийтэй тоглоомын газарт нэг нь тогоочоор, нэг нь админаар ажилд орсон. Найман сар орчим ажилласан. Энэ хугацаанд Хос тамга клубийн нэг дансанд Сонгинохайрхан дүүргийн нэр бүхий цагдаа баримт хийсэн. Тэр цагдаа өөрөө холбогдоод Хос тамгын удирдлагуудтай тохиролцоод жил гаруйн хугацаанд хамтарч ажилласан сураг байсан. Тэр хүний нэр, сард хэдэн төгрөг авдаг байсан тухай мэдээлэл нь надад бий. Тохиромжтой цагт нь хууль хүчний байгууллагад ил гаргаж тавина.
2023 оны 10-11 дүгээр сарын үед цахим мөрийтэй тоглоомд чиглэсэн арга хэмжээ явагдсан. Энэ үед маш олон клуб зогсож, дансаа бариулж байсан бол манай клуб өнчин ишигний хохиролгүйгээр тэр аяныг давж гарсан. Манай ард талд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн тэр хүн байсан учраас давсан гэж ойлгодог, тэгж ч ойлгуулдаг байв.
2024 оны 2-3 дугаар сарын үед нөгөө хүн маань шунал нь ихсэж эхэлсэн. Зохиомлоор данснуудыг бариад, өгдөг мөнгөө нэмэхгүй бол шийдэх асуудал хүнд болоод байна. Нэмбэл асуудал гайгүй явна гэж тэр хүн бид хоёрын дунд байдаг дундын хүнээр хэлүүлсэн. Тавьсан шаардлага нь маш хүнд, маш их хэмжээний мөнгө хүсэж байсан. Бараг тэр хүнийг аятайхан амьдруулахын тулд ажиллаж байсан юм шиг болох гээд байсан тул саналаас нь татгалзсан.
Ингээд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ажилладаг өөр хүнийг олж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн. Тэр хүнтэйгээ 10 сар орчим хамт ажиллаж байна. Эхлээд сард 50 саяыг өгдөг байсан, сүүл рүүгээ өсгөж 75 болгосон. Сар бүрийн 20-нд 75 саяыг төлдөг.
Сая төлөх ёстой хугацаа нь гуравдугаар сарын 20-нд байсан боловч "Ноорог"-ийн залуучуудтай холбоотойгоор бүх зүйл бол эсрэг тийш эргэсэн тул тэр хүнд мөнгө төлөөгүй эхний сар нь боллоо" гэв.
Зочин · 20 цагийн өмнө
JARGAAGD80955877XUCHINDI
Зочин · өчигдѳр
SERN SXN SHAALGD80955877
Зочин · өчигдѳр
UILCHLD ZYGAATSMR SEXSY80955877
Зочин · өчигдѳр
SHAALTSMR XUCHINDUULX ERCHUUDD80955877
Зочин · өчигдѳр
SEXSY VANAGLMR XUSSEN N Z AMRAG BOLN
Зочин · өчигдѳр
SEKSYGR XUSEED XN80955877
Зочин · өчигдѳр
BOOBN GUN XUSNEER TAWILT XN80955877
Зочин · өчигдѳр
TANILTSAAD SEKSDEED80955877
Зочин · өчигдѳр
ANILTSI80955877
Зочин · өчигдѳр
XUSNEER SADARLI80955877 AXN TAALLAAR
Зочин · өчигдѳр
SHAAX TACHAANGUI SEKSY ERTEI80955877SEKSDI
Зочин · өчигдѳр
80955877SEKSEER XUCHINDUULI
Зочин · өчигдѳр
URN SHINGENE XUSNG BOOWN XXNO
Зочин · өчигдѳр
SEKSEER UILCHLGE80955877SEXSYGR TAICHNA