Голомт банк: “Apple Pay Deal” урамшууллаа зарлалаа
22 цагийн өмнө
Голомт банк дэлхийн 90 орчим оронд хэрэглэгддэг хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл Apple Pay үйлчилгээг 2024 оны 12 сард Монгол Улсад анхлан нэвтрүүлсэн. Тэгвэл энэхүү үйлчилгээг ашигладаг үнэнч харилцагч нартаа зориулсан “Apple Pay Deal” урамшууллыг 2025.06.30-ныг дуустал зарлаж байна.
Голомт банкны харилцагч та олон улсын худалдааны вэбсайт, олон улсын мерчант болон Голомт банкны ПОС дээр Apple Pay-ээр төлбөрөө төлөн оноо цуглуулж, оноогоороо хамтрагч байгууллагуудын хөнгөлөлт урамшуулалд хамрагдах болон Apple брэндийн нэрийн бүтээгдэхүүнийг авах боломжтой.
Харилцагч та “Apple Pay Deal” урамшууллын хүрээнд цуглуулсан оноогоо дараах 2 байдлаар зарцуулаарай.
Харин та хараахан Apple Pay-ийн хэрэглэгч болж амжаагүй бол SocialPay аппликэйшнээр дамжуулан Голомт банкны Mastercard болон T картыг Apple Pay-д холбох боломжтой бөгөөд ЭНД дарж дэлгэрэнгүй заавартай танилцаарай.
“Apple Pay Deal” урамшуулалт аянд хамрагдахын тулд та эхлээд заавал SocialPay эсвэл Loyalty.golomtbank.com вэбсайтын аль нэгээр нэвтрэн “Хөтөлбөрт элсэх” үйлдлийг хийсэн байх шаардлагатай бөгөөд дээрх 2 сувгийг ашиглан оноо шалгах, урамшууллын эрх болон сугалааны эрх авах боломжтой.