Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 2025 оны гуравдугаар сарын 24-ний 22:00 цагийн байдлаар нийт 85 бүртгэгдээд байна. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.

Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ улаанбурханы эсрэг товлолт вакцинд 9 сартай болон 2 настайд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулахыг эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа. 

Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.