Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван ерөнхийлөгч болж дэвших үү
21 цагийн өмнө
Монгол төгрөгийн тогтвлортой байдлыг хангах цорын ганц эрх мэдэл, үүрэг Монголбанканд байдаг. Мөн тус банк нь санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлдэг.
Тэр утгаараа, Монголбанк нь эдийн засаг зөвхөн дотоодоос бус гаднаас маш их хамааралтай савлаж байгаа энэ цаг үед хамгийн чухал байгууллагуудын нэг болоод байгаа юм. Нэг үгээр хэлбэл, Монгол төгрөгийг тогтвортой байлгахын тулд Монголбанк ч савлагаагүй байх ёстой. Гэтэл Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөхийн хэрээр түүний албан тушаалд горилж, амбицаа барьж ядсан залуус олширчээ.
Гурван жилийн өмнө дөө, 2022 оны дөрөвдүгээр сарын эхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “…Ажил хийж байгаа хүнийг Ерөнхий сайд хамгаалах үүрэгтэй. Монголбанк УИХ-ын харьяа байгууллага. Гэхдээ энэ цаг үе ямар ч Төв банкны ерөнхийлөгч байсан хүнд байна. Төв банканд хэдэн үзэгдэл шүгэлдээд байгааг би сонссон.
Аятайхан байгаарай гэж хэлье. Эрх баригч намын даргын хувиар. УИХ-ын гишүүдийн өрөөгөөр ороод Төв банкны дараагийн ерөнхийлөгч болно гээд явж байгаа нөхөд дуулдаж байгаа шүү. Залуучууд аа, амбицаа татаж сураарай. Ийм нөхцөл байдал үүссэн байхад албан тушаалын дон шүгэлж далжигнаад хэрэггүй гэдгийг хатуухан хэлье. Төв банкны ерөнхийлөгч огцрохгүй. Ажлаа хийгээд явна. Авлигатай холбоотой, ажлаа хийж чадахгүй байгаа төрийн албан тушаалтанд хариуцлага тооцно. Түүнээс биш хүнд цаг үеийг сөрөөд зогсож байгаа албан хаагчаа хэнээс ч айхгүйгээр хамгаална. Үүний хатуу хэлье” гж байсан юм. Тухайн үед Монгол Улс ковидын хямралаас мултарч амжаагүй, эдийн засаг сэхэх үү, сэхээнд орох уу гэж байсан үе л дээ. Тэгвэл өнөөдөр нөгөөх үалуусын амбиц дахин сэржээ. Их л олон “ажиллагаа” нь дуулдаж байна. Улстөрчидтэй уулзалдах, хэвлэлээр заримыгаа нүдэх гээд байж болох бүхий л арга хэмжээг авч буй аж. Харамсалтай нь ингэхдээ, жоомоо алах гээд байшингаа шатаадгийн үлгэрээр банкны салбартаа базаахгүй үр дагавар үлдээхүйц зүйлүүдийг ч хийгээд байгаа дуулдаад эхэллээ. Байгууллагын нууцаа бариад хэвлэл дамжаад гүйж яваа эрхмүүд ч байх юм. Нэг иймэрхүү үйл явдлууд Монголбанк тойроод банк санхүүгийн салбарт болж байна.
Гэхдээ “…Монголбанкны шинэ ерөнхийлөгч хэн болох вэ” гэдэг асуулт нэлээд хэдүйнээс тавигдаад байгаа юм. УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатарыг энэ албан тушаалд очих тухай яриа гарсан. Тэр худлаа л болов уу даа.
Харин Монголбанкны одоогийн дэд ерөнхийлөгч Г.Энхтайваныг дэвшээд ерөнхийлөгч болж магадгүй гэх мэдээлэл нэлээд сайн таржээ. Тэрээр 2007 онд Арканзасын их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр, 2013 онд Лондоны эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийг хуулийн магистр, 2019 онд Сент-Эндрюсийн их сургуулийг Олон улсын бизнесийн магистраар тус тус дүүргэсэн. 2007-2011 онд СЗХ-ны Олон улсын хамтын ажиллагааны газрын ахлах ажилтан, Даатгалын хэлтсийн хяналтын ажилтан, 2011-2012 онд ГХЯ-ны Эдийн засгийн хамтын ажиллагаа, гадаад худалдааны хэлтсийн атташе, ТЗУГ-ын мэргэжилтэн, 2013-2015 онд Лондон дахь Bank of America Merrill Lynch-ийн Глобал комплаенсийн хэлтсийн шинжээч, 2018-2020 онд МҮДД-ын корпорацийн гүйцэтгэх захирал, 2015-2018 онд ХААДД-ын корпорацийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2020 оны тавдугаар сарын 7-нд энэ албан тушаалд томилогдсон.
Гэвч түүний намтартаа бичсэн мэргэжил, мэргэшил нь Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26.З-т “…Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг томилохдоо түүний эдийн засаг, банк, санхүү, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын туршлагыг харгалзана” гэсэнтэй нийцэх үү, үгүй юу гэдэг асуулт бас тавигдаад байгаа аж.
Түүнээс гадна, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн зургаан жил 2025 оны арваннэгдүгээр сарын 22-нд дуусна. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26.8-д “…Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа тэдгээрийг томилсон өдрөөс эхэлж, УИХ-аас дараагийн Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг томилсноор дуусгавар болно” гэж заасан. Эндээс үзвэл, тэрээр дахиад дор хаяж зургаан сар ажиллана гэсэн үг. Тэгээд бас, Монголбанкны шинэ ерөнхийлөгчийн нэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн халааснаас гарч ирнэ.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 9 цагийн өмнө
XALYYTSD SHAALGYYLD SERELDMR80955877
Зочин · 9 цагийн өмнө
Энэ Монголын хөгжилд хир нөлөөтэй албан тушаал вэ? Энэ залуу шалгуур даахуу? Ч.Хүрэлбаатар шиг улсаа зарчихаад бусад томчуул шиг эрдэнэсийн санг нь тоноод хөөргйиг нь цуглуулгадаа оруулаад гайхуулж явахгүй биз???
Зочин · 20 цагийн өмнө
DYYDLGR80955877XALYYTSTAL SEKSEER
Зочин · 20 цагийн өмнө
SADARTLA SHAALTSI80955877ANIUSDI
Зочин · 21 цагийн өмнө
BOOBN YDAAXAN XOXOJ TAWKYYLI80955877