Нийлмэл гэр бүлд ахмадуудын эрх хамгийн их зөрчигдөж байна
18 цагийн өмнө
Сүүлийн жилүүдэд залуу гэр бүлүүд аав, ээжтэйгээ хамт амьдрах нь нэмэгдэх болжээ. Үүнийг нийлмэл гэр бүл гэж нэрлэдэг байна. Урьд нь залуус аав, ээжийгээ асрах, тэжээн тэтгэхтэй холбоотойгоор амьдарч байсан бол одоо залуу гэр бүлд тулгарч буй санхүү, тусдаа амьдрах байр, хүүхдээ сургууль цэцэрлэгт зөөх зэрэг асуудлаас болж хамт амьдрах болжээ.
Энэ талаар иргэн О.Номин “Би нөхөр охины хамт хадмындаа амьдардаг. Бид өөрсдийн гэсэн орон сууцгүй. Тиймээс байр түрээсэлж үргүй зардал гаргахын оронд аав, ээжтэйгээ хамт амьдарч, мөнгөө хуримтлуулж байна. Аав, ээжтэйгээ хамт амьдрахад хүүхдийг маань цэцэрлэгт нь хүргэж өгч, авах зэрэг давуу тал олон. Хүндрэл бэрхшээл учирдаггүй” гэсэн юм.
Монгол Улс 980 мянган өрх айлтайгаас 203 мянга нь нийлмэл гэр бүл байна. Нийлмэл гэр бүлд эрх нь хамгийн их зөрчигддөг хүмүүс нь ахмадууд ажээ. Энэ талаар Хан-Уул дүүргийн иргэн О.Б “Ахмад настай хүн хүүхдийнхээ гэр бүлтэй нийлмэл байдлаар амьдрах маш хүндрэлтэй. Бүх зүйл дээр ялгаа гардаг. Хэрэглээ болон хэв маягийн хувьд зөрчил үүснэ. Жишээлбэл, тэд нарын хийж байгаа хоол, авч байгаа хүнс, үзэж байгаа суваг гээд өдөр тутмын амьдралын хэв маягаас хамаарсан зөрчил их үүснэ. Сүүлдээ хүргэн/бэрүүд бүү хэл, төрсөн хүүхэд ч биднийг гэрт сууж байгаа ажилгүй настан гэж үзээд хүүхдээ асруулж, гэр орны ажилд албатай мэт зараад эхэлдэг. Миний бодлоор залуучууд гэр бүлтэй болоод тусдаа гарах нь л зөв гэж үзэж байна. Хосуудын хооронд хэрүүл гарахад яалт ч үгүй хүүхдээ өмөөрнө. Энэ мэтчилэн зөрчил, маргаан их тохиолддог” гэсэн юм.
Нийлмэл гэр бүлд ахмадуудын эрхэд хамгийн ихээр халддаг нэг жишээ бол тэтгэврийн зээл. Үхтэл үр харам гэгчээр хүүдээ, бэрдээ, ачдаа, зээдээ тэтгэврээ зээлээд аваад өгчихдөг. Зарим айлд тэтгэвэр гэр бүлийнх нь орлого болж байна. Гэхдээ тэтгэврийн зээл орлогыг нэмэгдүүлэх хэрэгсэл болж чаддаггүй. Үр хүүхдийнх нь хэрэгцээнд “явдаг” учраас ахмадууд мөнгөний мэдэлгүй болдог. Үүнээс үүдэж гартаа бариад гадуур гарч “үрэх” мөнгөгүй тэд сэтгэлзүй болоод санхүүгийн эрсдэлтэй нөхцөл байдалд аж төрж байна. Мэдэлтэй байх нь өөрөө эрх чөлөө юм. Тэр эрх чөлөөг олгох боломжийг бий болгосон “бодлого”-той байх шаардлага нийгэмд үүсээд байна. Энэ талаарх судалгааг МУИС-ийн багш нар хийсэн байна лээ.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 17 цагийн өмнө
SHAALTSN JARGALTSI80955877SEXSEER
Зочин · 17 цагийн өмнө
Өөртөөч хүрдэггүй тэтгэвэрийн нь авчдаг яасан харгис үр сад вэ
Зочин · 17 цагийн өмнө
DYYDLGR80955877MASSAJLN
Зочин · 18 цагийн өмнө
ахмад хүний мөнгийг хэрэглэдэг залуусыг ёстой ойлгохгүй юмаа өөрсдөө ажиллаж мөнгө олооч дээ хөгшний хэдэн төгрөгөөр яахав дээ
Зочин · 18 цагийн өмнө
BOOBN YDNRXOXN80955877SXN TAWILT XNE80955877
Зочин · 18 цагийн өмнө
SEXSEER AXTAI UILCHLN MERGJLN80955877