Элсэлтийн шалгалтын бүртгэл ирэх сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ
2025/03/26
2025 оны элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Элсэлтийн шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 17-нд эхэлсэн ба дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл дууссан ба шалгалтыг дөрөвдүгээр сарын 17, 18-ний өдрүүдэд зохион байгуулна.
2025 оны элсэлтийн шалгалтын хуваарь
Зургаадугаар сарын 18 /Лхагва гараг/
Түүх - 10:00-11:20
Англи хэл - 14:00-15:20
Зургаадугаар сарын 19 /Пүрэв гараг/
Хими – 10:00-11:40
Газарзүй – 13:00-14:20
Нийгэм судлал – 16:30- 17:50
Зургаадугаар сарын 20 /Баасан гараг/
Биологи – 10:00-11:20
Математик – 14:00-15:20
Зургаадугаар сарын 21 /Бямба гараг/
Физик – 10:00-11:40
Орос хэл – 13:00- 14:20
Монгол хэл – 16:00-17:20