Ж.Энхжаргалан: Нийслэлийн өмчит компанийн удирдлагуудын сарын цалинг 3.9 сая төгрөгөөр тогтоож байгаа нь ухралт
2025/03/26
Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой компанийн гүйцэтгэх захирлын сарын үндсэн цалингийн дээд хязгаарыг тогтоолоо.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу орон нутгийн өмчийн зүйлсийг өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх, орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөх, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх нь НИТХ-ын бүрэн эрх байдаг байна.
Хуулийн дагуу НИТХ-аас өчигдөр/2025.03.25/ Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой компанийн гүйцэтгэх захирлын сарын үндсэн цалингийн дээд хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тогтоов.
Ингэснээр төрийн хэмнэлтийн хууль нийслэлийн хэмжээнд хэрэгжихэд дөхөм болох, хөдөлмөрийн харилцааны тэгш бус байдал арилах ач холбогдолтой гэж үзжээ.
"Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой компанийн гүйцэтгэх захирлуудын сарын үндсэн цалинг компанийн үндсэн үйл ажиллагаа, орон тоотой харьцуулж дээд хязгаартаа багтаан тогтоох юм.
Компанийн тухай хуулийн дагуу ажилтны цалинг Төлөөлөн Удирдах Зөвлөл/ТУЗ/ шийднэ. Дэлхийн жишгээр ажилтнууд нь захирлаасаа өндөр цалин авч яагаад болохгүй гэж.
Судалгаа хийж үзэхэд цалингийн зардал гурав дахин өссөн газар ч байна. Үүнийг төрийн хэмнэлтийн хуульд нийцүүлэх гээд байгаа юм. Гүйцэтгэх удирдлага нь төрийн өмчит үйлдвэрийн газар, төсөвт байгууллага, төрийн албан хаагчийн цалин хөлснөөс хэтэрхий дээш байх асуудлыг цэгцэлнэ.
Төрийн жинхэнэ албан хаагчийн цалингийн мэдээллийг үзэхэд НЗДТГ-т хэлтсийн даргаар ажилласнаас нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой компанид нягтлан бодогч хийсэн нь дээр байхаар зөрүү үүссэн" гэж НЗДТГ-ын дарга Б.Амгалан танилцуулсан юм.
НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан "Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой компанийн ажилтнууд нь гүйцэтгэх удирдлагаасаа өндөр цалин авч болох юм байна. Ачааны хүндийг үүрч, байгууллага толгойлон цаг наргүй ажилладаг сайн гүйцэтгэх удирдлагууд нийслэлд, нийслэлийн өмчит компаниудад хэрэгтэй байгаа энэ үед цалингийн дээд хэмжээг барьж байгаа нь ухралт.
Зангиа.мн дээр төслийн менежерийн дундаж цалин 5 сая, график дизайнерын цалин 4.5-5 сая төгрөг байгаа. Байгууллага удирдаж байгаа хүмүүсээ үнэлэхгүйгээр сарын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмсэнтэй тэнцэх буюу 3.9 сая төгрөгөөр тогтоож байгааг цаашид анхаарна биз" гэсэн саналыг хэлж байв.
Нийслэлийн өмчит 15 компани байдаг аж.
Зочин · өчигдѳр
DYYDLGR80955877
Зочин · уржигдар
Шунал нь бүүр ил цагаан болж бна
ГЭМТСЭН бөхчүүдийг эмчлэхэд ТА тусалсан уу? · уржигдар
НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан - та ажлаа өг. ХАРИУЦСАН ажлаа хийж чадахгүй байж цалингаа голдог энэ нөхрийг яагаад цэнгэлдэхийн даргаар ажлуулаад байна вэ? ӨНГӨРСӨН онд цэнгэлдэхэд тавьсан хиймэл зүлэгийн гайгаар олон бөх бэртсэн. ЭНЭ бол энэ нөхрийн шууд буруутай үйл ажилтай холбоотой.
даварчээ · уржигдар
Төрд ажиллаж байгаа хүн цалингаа голж байгаа бол ажлаа өгөөд явах ёстой. Ард түмэн нь ядуухан амьдарч байхад 3,9 сая төгрөгийн цалингаа голж байгаа бол ажлаа өгөөд хувийн ажлаа эрхлэх ёстой шүү.
Зочин · уржигдар
EZEMDUULI SEKSDN80955877
Зочин · 2025/03/26
SHAAX SEKSYG DYRTAI80955877AXTAI ZYGAATSI
Зочин · 2025/03/26
BOOBN XUSNEER XXOOD80955877TAWIYYLI