3 жилийн хугацаанд сар тутам ₮50 мянгыг өгөх үү эсвэл хүүхдийг 0-6 сартай байх үед ээжид нь ₮100-150 мянгыг өгөх үү гэдэг тооцоолол яригдаж байгаа
2025/03/27
"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянган төгрөг болгоно хэмээн Д.Үүрийнтуяа гишүүн ярьсан байв. Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа.
Тэрбээр “Хөтөлбөрийг нь Цалинтай ээж гэж нэрлэчхээд өгч байгаа тэтгэмж нь цалингийн болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй холбоогүй болчхоод байгаа. Энэ чинь тэтгэлэг юм. 0-3 хүртэл насны хүүхдээ харж байгаа ээж нарт энэ тэтгэлгийг өгдөг. Улсын хэмжээнд 170 мянга орчим ээж энэ тэтгэлгийг авдаг.
Одоо Халамжийн тухай хуулийг УИХ-д өргөн барина. Бид халамжийн хөтөлбөрүүдээ эргэн харах шаардлагатай байна. Хүүхдийн мөнгө ч гэсэн халамж шүү дээ. Улсын хэмжээнд жилд 2.4 их наяд төгрөгийг халамжид зарцуулж байна. Үүний 1.7 их наяд нь хүүхдийн мөнгө.
Цалинтай ээжийг би халамж гэж харахгүй байгаа. Энэ бол хүн амаа өсгөх бодлогын хүрээнд байх ёстой.
Бидний хувилбар бол гурван жилийн хугацаанд сар тутам 50 мянган төгрөг өгөх үү эсвэл 0-6 сар буюу хамгийн их зардал гардаг хүүхдийг нярай байх үед ээжид нь 100-150 мянган төгрөг өгөх үү гэдэг тооцоолол яригдаж байгаа.
Түүнээс биш сэтгэлийн хөөрлөөр “Цалинтай ээжийн мөнгийг 500 мянган төгрөг болгоно” гэж ярьж болохгүй.
Би Д.Үүрийнтуяа гишүүнийг ийм үндэслэлгүй юм ярьсан гэж бодохгүй байна. Өөрөө эдийн засагч, доктор хүн шүү дээ" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Зочин · 2025/03/27
30DSH TACHAANGUI AXN BOOB XXOOD
Зочин · 2025/03/27
3 жил 50000 төгрөг өгөх мөнгөөр чинь 1 жил хагас 100000 төгрөг, 1 жил 150000 төгрөг боломжтой ш дээ. Та нар битгий далимдуулж багасгах гээд бай. Ер нь нийт өгч байгаа 1800000 төгрөг 2 буюу түүнээс дээш дахин нэмэхгүй бол өөрчлөөд хэрэггүй.
Зочин · 2025/03/27
TANILTSI80955877
Зочин · 2025/03/27
SHAALTSX DYRTAI ERTD XUSNV TSAGN80955877
Зочин · 2025/03/27
BOOBN YDAANR LAW GOE XXNO80955877
Зочин · 2025/03/27
ANUSN SEKSYGR80955877