Завханчууд шинэ гарьдаа “Lexus-570” машин, гурван өрөө байраар мялаалаа
2014/07/13
Долдугаар сарын 13-ны өдөр Хүй долоон худагт болсон уяачдын баярын үеэр Үндэсний бөхийн барилдаанд үзүүрлэсэн бөхийн бай шагнал болох 10 сая төгрөгийг Баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва гардуулав.
Үүний дараа Завхан аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс нь “Lexus-570” машины түлхүүр гардуулж, гурван өрөө байраар мялаахаа наадамчин олны өмнө амласан.
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, “Монголын ард түмэн залуучуудаараа, залуу бөхчүүдээрээ бахархсан сайхан наадам боллоо. Энэ наадамд манай нутгийн хүү Жаргалсайхан Монгол түмнээ баясгасан сайхан барилдаан үзүүллээ. Тамирчин хүнд бэлтгэл хийх бололцоогоор хангах шаардлага байдаг учраас Нутгийн зөвлөлийн ахан дүүс бид бүхэн ярилцаад Цэнгэлдэх хүрээлэн, Их богд уул, Туул голынхоо ойрхон шиг гурван өрөө байраар мялааж байна.
Мөн тамирчин хүнд бяраас гадна хурдан хөлөг хэрэгтэй. Тийм учраас бид нар ярилцаад “Lexus-570” гэдэг машиныг гардуулж өгье” хэмээн Хүй долоон худагт цугласан наадамчдын өмнө шинэхэн гарьдад будаг нь ханхалсан хурдан хөлгийн түлхүүрийг гардууллаа.
Зочин · 2014/07/18
ард түмнийхээ, нутаг зон олныхоо хайр хүндэтгэлийг зөв дааж, зөв эрхэллж ямбалвал зохилтой агаад ц******дын амжилт нь оргил өөд тэмүүлэх буй заа...
Зочин · 2014/07/15
сайн барилдсан. бараг түрүүлэх байсан юм. залуучуудаа ингэж дэмжиж байх ёстой
Зочин · 2014/07/14
http://mojeflagi.weebly.com/http://magicznerodzenstwo.ownlog.com/
Зочин · 2014/07/14
амжилт хүсье сайхан барилдсан шүү
Зочин · 2014/07/14
амжилт
Зочин · 2014/07/14
гоё юмбэ!wow!