ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 185 боллоо
өчигдѳр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 185 болж шинээр 44 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 120 бол, гэрээр эмчлүүлж байгаа 14, сэжитэй 141 тохиолдол байна. Харин 51 хүн эдгэрчээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.
Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.