Хүнсний салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх Хакатоны шилдэг багууд тодорлоо
өчигдѳр
Хүнсний эрүүл ахуйн тулгамдсан асуудлуудыг бодит өгөгдөлд суурилан салбарын мэргэшсэн залуусаар шилдэг инновацын шинэлэг шийдлийг гаргах төсөл болгон хэрэгжүүлэх боломжийг олгох зорилготой хакатоны эцсийн шатны шалгаруулалт 2025 оны 03 сарын 29-ний өдөр Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд амжилттай зохион байгуулж аваргуудаа тодрууллаа.
Тус хакатоны эцсийн шатанд шалгарсан багуудад ментор, зөвлөхөөр оролцож буй Магнофлок ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баярчимэг “Хоол, хүнс үйлдвэрлэлд чанар, аюулгүй байдал чухал уу? сэдвээр UpTech ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ариунболд “Мэдээллийн технологийн эрин үе” сэдвээр багуудад сонирхолтой илтгэлүүдийг тавьж, салбарын мэдлэг олгох Kahoot тэмцээнийг зохион байгуулж өндөрлөсөн юм.
Тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнээр ажилласан Нийслэлийн Бизнес инновацын газрын Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Ганцэцэг, Зохис аппликейшн ХХК-ын Гүйцэтгэх захирал Ж.Тэмүжин, Хүнсний инженер О.Гал-Очир нар шилдэг шийдэл гаргасан 3️ багийг танилцууллаа.
Хакатоны ялагчид:
Сэдэв 1: Хүнсний нарийн ногооны хүлэмж, далайн гаралтай бүтээгдэхүүнийг дотооддоо бий болгох боломжийг бүрдүүлэх; сэдвээр инженерүүдээс бүрдсэн “Beelog Junior” баг - Нарийн ногооны хүлэмжийн инновац шингэсэн загварыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулсан шинэлэг шийдлийг;
Сэдэв 2: Хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах, ашиглах сэдвээр ШУТИС-ХҮҮТ-ийн “Green Gen” баг - Хаягдал тос болон шинжлэх ухаан, инженерчлэлд суурилсан судалгаатай шийдлийг;
Сэдэв 3: СӨБ болон ЕБС-ийн хүнс хангамжийн менежментийг сайжруулах, Нийслэл хотын хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэлтийн шийдэл боловсруулах сэдвээр ШУТИС-ийн “Nutrilink” баг - Сургуулиудад шим тэжээлтэй хоол хүргэх ханган нийлүүлэлтийн шийдлээр шалгарч ялагчаар тодорч тус бүр 3 сая төгрөгийн шалгналын эзэд боллоо.
Шилдэг 3 багийн илтгэлийг 2025 оны 04 дүгээр сарын 14-нд болох Хүнсний чанар, аюулгүй байдлыг сурталчлах нөлөөллийн “Эрүүл хүнс, Эрүүл хүн” аяны нээлтийн арга хэмжээнд дээр тавигдана. Улмаар эдгээр шийдлүүд бодитоор хэрэгжих эхлэл тавигдах юм.
Зочин · өчигдѳр
ANUSN80955877BOOWN GOE XOXOJ TAWIYYLI