Гавьяа шагнал авахдаа том дарга нар авдаг бол гал руу орохдоо ийм хүмүүс нь ордог ийм шудрага бус байдал хэр удаан үргэлжлэх вэ?
2025/04/08
2024 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр "Миний дэлгүүр"-т гарсан галыг унтраахаар ажиллаж байхдаа амиа алдсан Нийслэлийн гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийн дарга Д.Жанчив агсны эхнэр Б.Ганцэцэг, хүү нар мэдээлэл хийлээ.
Талийгаачийн энхэр Б.Ганцэцэг:
Бид хамтдаа 25жил хамт байсан. Төр 25 жил ажиллаж үнэнчээр зүтгэсэн хүнээ яагаад үнэлж чадахгүй байна вэ. Миний нөхөр 5000 гаруй хүний амь аварсан. Тэднийг элэг бүтэн байлгахын төлөө зүтгэсэн.
Хүнийг аврагч нар авардаг бол аврагчидийг хэн аврах юм.
Аврагч хүний хамгаалалтын хувцас хэдэн градуст шатдаг вэ? Холбогч станцтай байсан бол миний нөхөр амьд байх ч байсан юм билүү.
Холбогч станцгүйн улмаас бие биетэйгээ холбогдож чадалгүй миний нөхөр амь үрэгдсэн.
Харанхуй гал руу ороод хамгийн ойр байсан зүйлийг нүдэж бие биедээ дохио өгдөг. Хувцас хэрэглэлээр сайн хангаад өгөөч ээ. Хувцас хэрэглэл муу учраас маш олон алба хаагчид амь үрэгдэж байна.
Яагаад төр гал сөнөөгчдийн эрх ашгийг 1т тавихгүй байна вэ. Гавьяа шагнал авахдаа том дарга нар авдаг бол гал руу орохдоо ийм хүмүүс нь ордог.
Гавьяа шагнал авах болохоор дарга нар авдаг мөртлөө гал, ус руу ордог эдгээр алба хаагчдад Монгол Улсын Баатар цолыг яагаад өгдөггүй юм. Энэ бол хөндөх ёстой сэдэв. Ар гэр нь үүнийг хардаг юм шүү.
Хууль ёсны тэтгэвэр, тэтгэмжийг олгосон. Дүнжингаравын ослын улмаас амиа алдсан алба хаагчдын ахуйн асуудал дээр Ерөнхийлөгч буцалтгүй тусламж үзүүлсэн. Миний гэр бүл, үр хүүхдэд яагаад ийм шударга бус хандаад байгаа юм бэ. Ерөнхийлөгчид хандаж хэлмээр байна. Энэ асуудлыг хуулийнхаа хүрээнд шийдэж болдоггүй юм уу. Хуулийнхаа хүрээнд биш юм гэхэд энэрэнгүй хүн чанар гаргаад нөхрийн маань ажилласан жилийг нь үнэлээд адилхан шударга хандаж болохгүй юу. Таван хүүхэд нь үлдсэн байхад төр яагаад үүргээ биелүүлж чадахгүй байгаа юм. Миний хань заавал олны анхааралд өнгөрөх ёстой байсан хэрэг үү. Хэрэв тэгсэн бол миний хүүхдүүд Ерөнхийлөгчийн тусламжид хамрагдаж чадах байсан юм болов уу гэж бодож байна.
Зочин · 2025/04/08
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2025/04/08
AXD XUSNG SEKSYGR80955877