Баянзүрхийн товчооны замд өчигдөр 12 настай хүүхэд автомашинд дайруулжээ. Ослын улмаас хүүхэд "Тархиндаа гэмтэл авч, шилбэ нь хугарсан биеийн байдал сайнгүй байгаа.

Хагалгаанд орох заалттай" гэдгийг ар гэрийнхнийх нь зүгээс хэллээ. Камерийн бичлэгээс харвал, явган хүний гарцтай хэсгээр хүүхдүүд гарах явцад 1, 2-р эгнээний автомашинууд зам тавьж өгсөн 3-р эгнээгээр хурдтай явсан "Приус-30" маркийн автомашин зогсолгүйгээр тухайн хүүхдийг мөргөсөн аж.

Ослыг Тээврийн цагдаагийн албанаас үргэлжлүүлэн шалгаж байна.

БЗД-ийн 11-р хорооны иргэд эрсдэлтэй энэ хэсэгт гэрлэн дохио, хурд сааруулагч хийж өгөх хүсэлтийг Нийслэлийн Замын хөгжлийн газарт таван жилийн турш бичгээр хүргүүлсэн ч хариу арга хэмжээ аваагүй өдийг хүрчээ. Тус автозамын аюулгүй байдал хангагдаагүйгээс жилд 2-3 хүн автомашинд мөргүүлж эрүүл мэндээрээ хохирч байна.

Харин Нийслэлийн Замын хөгжлийн газpаас тодруулахад, хариуцсан хүмүүс нь өөр албан тушаалд томилогдсон тул одоо хэн хариуцаж байгаа нь тодорхойгүй байна гэв...